Дорнод аймгийн Ардчилсан нам С.Зориг агсны нэрэмжит боллоо

Дорнод аймгийн Ардчилсан намыг “Санжаасүрэнгийн Зориг агсны нэрэмжит” болголоо. Санжаасүрэнгийн зориг нь Монголын ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан Санжаасүрэнгийн Зориг агсны дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор ийнхүү Дорнод аймгийн Ардчилсан намыг түүний нэрэмжит болгосон байна.

Ардчилсан хувьсгалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг нь 1993 онд Дорнод нутгаас төлөөлөн УИХ-д сонгогдож байжээ. Монголын ардчиллын төлөө бүтээсэн үйл хэргийг нь үеийн үед дуурсгаж явахаа Дорнод аймгийн Ардчилсан намын хамт олон хэллээ.