Л.Одсэр, Б.Наранхүү нарыг багаар нь дэмжихээ Дундговьчууд илэрхийллээ

УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Наранхүү, “Чинээлэг малчин ” хөтөлбөрийн санаачлагч Л.Одсэр нар өнөөдөр /2020.06.04/ сонгуулийн сурталчилгааны нээлтээ Дундговь аймгийн төв Мандалговь хотноо хийлээ.
Аль ч УИХ-д хөдөө орон нутгаас дийлэнх гишүүд сонгогддог. Гэвч өнгөрсөн 30 жилд зуд турхан болоход малчдад өвс, тэжээл тараахаас өөр малчдын нийгмийн асуудал, ахуй амьдрал руу чиглэсэн оновчтой бодлого огт хэрэгжсэнгүй. Тэгвэл Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Одсэрийн санаачилсан“Чинээлэг малчин” хөтөлбөр Монгол төрийн бодлого болж, Монголын хөдөөг өөрчилнө гэж нэр дэвшигчид хэлж байна.
 
Дундговь аймагт “Шинэ сум” төслийг санаачлан, хэрэгжүүлэгч Р.Эрдэнэбүрэн, хоёр нэр дэвшигчээрээ дамжуулан хөтөлбөрөө үргэлжүүлнэ гэдгээ уулзалтын үеэр мөн илэрхийллээ. Иргэд ч хөдөөг өөрчилж, өсөлтийг өрх бүрд хүргэх АН-ын хөгжлийн бодлогыг дэмжиж байгаагаа хэлж байсан юм.
Цөлжилтийн ирмэгт тулсан бэлчээр нутгаа хамгаалаад зогсохгүй Монгол өрхийг баян чинээлэг дундаж давхрагад оруулж, малчдын хөдөлмөрийг үнэ цэнэтэй болгох зорилготой Л.Одсэр, Б.Наранхүү нарыг багаар нь дэмжинэ гэдгээ Дундговьчууд илэрхийлж байна.