Баянзүрхчүүд ажлын байр, аж үйлдвэр, бизнесийн ипотекийг дэмжинэ

УИХ-ын  сонгуулийн 22 дугаар тойрог нийслэлийн Баянзүрх дүүрэгт  Ардчилсан намаас нэр дэвшигч З.Энхболд, Т.Батцогт нар тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзаж байна. 22 дугаар тойрог нь Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороог хамарч байгаа юм.

Нэр дэвшигчид өсөлтийг өрх бүрд хүргэх зорилтоо танилцуулж, мөрийн хөтөлбөрт тусгагдсан чухал санаануудын талаар иргэд, сонгогчидтой ярилцаж, мэдээлэл хүргэсэн юм. “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, онцгой хорио, цээрийн дэглэмтэй цаг үед Ардчилсан намаас нэр дэвшигч З.Энхболд, Т.Батцогт нар олон нийтийн уулзалтыг зохион байгуулахдаа Улсын онцгой комиссоос гаргасан зөвлөмжийг чандлан биелүүлэн ажиллаж байна. Өсөлтийг өрх бүрд хүргэх намын мөрийн хөтөлбөрөөс хийж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай чухал ажлуудынхаа төлөвлөгөө, тооцоолол, шийдэл, гарцыг ярьж байгаа нь бусад нам болоод бие даан өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн уулзалтуудаас онцлог байгааг иргэд, сонгогчид хэлж байгаа юм. Баянзүрх дүүрэгт томоохон зах, худалдаа үйлчилгээний төвүүд бий. Тэр хэрээр бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэнд үзүүлэх ямар дэмжлэг, шийдэл санал болгож байгааг уулзалтын үеэр ихээхэн сонирхож байсан юм. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ажлын байр хумигдаж, хувийн хэвшлийнхэнд томоохон дарамт учраад байна. Тиймээс ч “Монгол өрх хөгжлийн бодлого”-д тусгагдсан  бизнесийн ипотек, аж үйлдвэр, ажлын байр, цалин урамшууллын шинэ бодлогыг дэмжихээ илэрхийлж байв.