Х.Алтанхуяг: ЖДҮ-ийн хулгайч нар дахиад л хулгайгаа хийнэ, битгий дахин сонго

“Иргэдийн нэхэх эрх” ТББ-ын тэргүүн Ш.Алтанхуяг ЖДҮ-тэй нэр холбогдсон нэр дэвшигчдийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр”Манай ТББ-аас МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн. Тодруулбал, хөөө орон нутаг болоод нийслэлийн есөн дүүргээр явж иргэдтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонсоод, “ЖҮД”-чин гишүүдээ битгий нэр дэвшүүлээч иргэдийнхээ илгээлт болох шаардлагыг албан ёсоор хүргүүлсэн. Бид нэлээн удаан хүлээлээ. Гэвч бидний шаардлага биелэлээ олсонгүй. Уг нь МАН-ын дарга У.Хүрэлсүх “ЖДҮ”-ээс зээл авсан иргэдийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ өрөө албан ёсоор зарлаж байсан. Гэтэл МАН нийт 46 “ЖДҮ”-чидийнхээ 70 гаруй хувь нь буюу 30 “ЖДҮ”-чингээ нэр дэвшүүлсэн байна. Тиймээс ард түмэн МАН-ын 30 “ЖДҮ”-чинг бүү сонгоорой. Нэг тойрогт 10 гаруй нэр дэвшигчид буюу өөр сонголт хангалттай байгаа. Тэдгээр нэр дэвшигч дунд мэдлэг боловсролтой улс орноо аваад явчих сайхан залуус олон байна. Тиймээс 30 “ЖДҮ”-чинг л  бүү сонго. Энэ бол та бүхний гарт байгаа эрх. Энэ боломжоо ашиглаач гэж уриалж байна. ЖДҮ-ээс хулгай хийсэн энэ хулгайч нар бол дахиад л хулгайгаа хийнэ. Эдгээр “ЖДҮ”-чидэд дахин хулгай хийх боломж бүү олго. Цэг тавих хэрэгтэй байна. Хэрвээ “ЖДҮ”-чид дахиад сонгогдчихвол ийм буруу жишиг тогтох болно. Ард түмний боломжийг хулгайлсан ч дахиад л ард түмэн бидний сонгодог гэх болно” хэмээн уриаллаа.