Г.Очирбат: Өрсөлдөгч нар маань надаас их л айж байна, иргэд хар пиарт итгэхээ больсон

Ардчилсан нам УИХ-ын 2020 оны сонгуульд нэр цэвэр, мэдлэг боловсролтой олон шинэ залуусыг дэвшүүлсэн. Тэдний нэг нь УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нэр дэвшигч Ганбатын Очирбат. Үндэсний үйлдвэрлэлийн төлөөлөл болж, олон зуун залуусыг ажлын байраар хангаж яваа тэрээр ЖДҮ-ийн зээлийг жинхэнэ эздэд нь хүргэхээр ажиллахыг зорьж яваа нэгэн. Баялаг бүтээгчдийн үйлдвэрлэлээ эхлэх гарааг нь ЖДҮ-ийн зээл нээж өгөх ёстой, үүний төлөө ажиллах талаараа иргэд сонгогчдод таниулж яваа юм.  Нэр цэвэр, жинхэнэ үйлдвэрлэгч энэ залууд тойргийнх нь сонгогчид ам сайтай байгаа төдийгүй дэмжихээ ч илэрхийлээд байгаа юм. Харин сонгуулийн өдөр ойртсон энэ өдрүүдэд Г.Очирбатыг ямар нэгэн байдлаар харлуулах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулах болжээ. Түүний намтраас нь эхлээд харлуулах гэж эхэлсэн хэсэг бүлэг хүмүүс хийж ирсэн ажил, үйлдвэрийг нь Хятад компанитай холбох гэж хүртэл үзсэн байдаг. Харин өнөөдөр түүний сурталчилгааны хуудсыг хэдэн зуугаар нь хэвлэн нийтийн эзэмшлийн газарт болон бусдын эд хөрөнгөн дээр нааж хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан байна. Ийнхүү түүний эсрэг зохион байгуулалттайгаар харлуулах үйл ажиллагаа явагдаж байгаа нь Г.Очирбат тойрогтоо нэр хүндтэй, рейтинг өндөртэй яваа нэр дэвшигч болохыг батлан харуулж байна. Болсон явдлын талаарУИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нэр дэвшигч Г.Очирбатаас тодрууллаа.

 -Өнөөдөр болсон үйл явдлын талаар ярихгүй юу? Машин болон нийтийн эзэмшлийн зам талбай, айлын хаалган дээр таны танилцуулгыг наасан гэж байна?

-Өнөө өглөө мэдлээ. Манай тойргоос цагдаагийн хэлтэст өнөөдрийг хүртэл нэг ч гомдол гаргаагүй байгаа. Мөнгөөрөө биш мөрийн хөтөлбөр, бодлогоороо өрсөлдье гэсэн байгаа. Тэр ч утгаараа хэнийг ч харлуулахгүй, гомдол шүүмжлэл гаргахгүй ажиллаж эхэлсэн. Өрсөлдөгчидтэй холбоотой янз бүрийн мэдээлэл байна гэж хүмүүс хандаж байгаа ч хэнтэй нь ч холбогдохгүй мөрийн хөтөлбөрөө таниулан сурталчлаад сонгуулиа шударгаар явуулахаар ажиллаж ирсэн. Тэгээд өнөөдөр өглөө 4:30 минутаас эхлээд камер шүүлээ. 4:11 минутаас эхлээд  05:00 цаг хүртэл СХД-ийн бүх газар нутагт зохион байгуулалттайгаар миний зургийг наасан байна. Наах наахдаа хойноо стикертэй, салдаггүй наалтаар орц, граж, машинууд хүртэл наасан байна. Хүний хувийн өмч рүү халдаж байгаа энэ явдал бол үнэхээр увайгүй санагдаж байна. Хэдэн мянган ширхэгийг наасан байна. Бид нарыг завгүй байлгах гэж хийсэн үйлдэл л юм шиг байна. Одоогоор яг ямар учиртайг нь олж мэдээгүй байна. Камерт залуучуудын дүрс бичигдсэн энэ дагуу гомдол гаргахаас аргагүйд хүрч байна. Уг нь бол цагдаад гомдол гаргахгүй байя гэж бодож байсан юм.

-Тан руу дайрсан өөр дайралт гарсан уу өнгөрсөн хугацаанд?

-Намайг өнгөрсөн хугацаанд харлуулах гэж зөндөө оролдсон. Төгссөн сургуулийнхаа талаар худлаа мэдээлэл тавилаа гэж, дараа нь "Хүчит шонхор"-оос эхэлсэн ажлын гарааг минь үгүйсгэж, хэн нэгний бууны нохой мэтээр ярьж гүтгэсэн. Дараа нь бараг Хятад хүн болгож тавиад, хийж байгаа бизнесийг маань Хятадаас хамааралтай болгож сошиал дээр дайрсан. Бүүст хийж зохион байгуулалттайгаар худал мэдээлэл түгээсэн. Хамгийн сүүлд гэхэд өнөөдөр арилдаггүй стикер наалтаар танилцуулгыг маань наачихсан. Машин дээр, айлын хаалган дээр. Ард иргэдэд энэ хүн бүр улайрчихсан гэсэн ойлголт төрүүлэх гээд, хүмүүсийн зэвүүцлийг төрүүлэх нэг арга юмуу даа.  Иргэдтэй энэ асуудлаар уулзлаа, иргэдийн зүгээс ч гэсэн таныг харлуулах гэсэн үйл ажиллагаа болж байна гэдгийг хэлж байна. Өрсөлдөгчөө харлуулахын тулд хэн нэгэнтэй холбодог, хэн нэгэн боссын хүн болгодог, сүүлдээ бүр ингээд хүний хувийн өмчинд халдаад машин дээр ийм наалт хүртэл хийлээ. Одоо бол цагдаад хандахаас өөр арга алга, эзнийг нь олно. Манай ухуулагч нар одоо энэ наасан юмыг нь цэвэрлэж байна. Өрсөлдөгчиддөө хандаж хэлэхэд шударгаар өрсөлдье, бодлогоор өрсөлдье.

Баярлалаа.