Ярилцлага

Д.Эрдэнэсувд: Улс төрийн намууд бодлогоор өрсөлдөх хэрэгтэй, энэ бол "Шинэ давалгаа"
Ардчилсан нам дотоод шинэчлэлийнхээ хүрээнд гишүүн төвтэй бодлогын нам болох зорилтыг тавин ажиллаж буй. Тиймээс ч энэ оныг “Залуусын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгдсэн Ардчиллын залуус хандлага, үзэл санаагаараа шинээр давалгаалж бүсийн чуулгануудыг зохион байгуулж байна. Энэ талаар Ардчилсан намын Гадаад харилцаа, сургалт, хөгжлийн газрын дарга, Төв аймгийн “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн Д.Эрдэнэсувдтай ярилцлаа. Тэрбээр өнгөрөгч амралтын өдрүүдэд Төв аймгийн Батсүмбэр суманд зохион байгуулагдсан “Шинэ давалгаа” төвийн бүсийн чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар ажилласан бөгөөд дараагийн томоохон ажлаа эхлүүлэх гээд зав хомсхон байгаа тухайгаа хэлснээр бидний ярилцлага эхэллээ.
3 сарын өмнө