Ринчиннямын АМАРЖАРГАЛ

Ардчилсан намын Гадаад харилцаа хариуцсан орон тооны бус Нарийн бичгийн дарга

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Төгссөн сургууль, мэргэжил

1978 онд Нийслэлийн 10 жилийн 14 дүгээр дунд сургууль          
1982 онд ЗХУ-ын Москва хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр          
1995 онд Их Британийн Брэд Форд их сургуулийг тус тус төгссөн  

Эрдмийн зэрэг, цол

Магистр

Ажилласан байдал

1982 - 1983 онд         Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагч          
1983 - 1990 онд         Цэргийн нэгдсэн дээд сургуульд багш          
1990 - 1991 онд         Техникийн Их Сургуульд багш          
1991 - 1996 онд         Эдийн засгийн коллежийн захирал          
1996 - 2000 онд         Монгол Улсын Их Хурлын гишүүн          
1998 - 1999 онд         Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд          
1999 - 2000 онд         Монгол Улсын Ерөнхий сайд          
2000 - 2004 онд         "Амаржаргал" сангийн тэргүүн          
2004 - 2008 онд         Монгол Улсын Их Хурлын гишүүн          
2008 - 2012 онд         Монгол Улсын Их Хурлын гишүүн          
2012 оноос         Монгол Улсын Их Хурлын гишүүн          

Шагнал

1994 онд         Алтангадас одон          
2006 онд         Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль          
2007 онд         Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон          
2009 онд         Сүхбаатарын одон          

Гадаад хэл

англи, орос

Цахим шуудан

arinchin@parliament.mn 

Цахим хуудас

http://amarjargal.parliament.mn

 

Гаваагийн БАТХҮҮ

АН-ын Улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Төгссөн сургууль, мэргэжил

1978 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн дунд сургууль

1983 онд ЗХУ-ын Харьков хотын Инженер-эдийн засгийн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр

1999 онд ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын ухааны магистраар тус тус төгссөн

Эрдмийн зэрэг, цол

Бизнесийн удирдлагын ухааны магистр

Ажилласан байдал

1983 онд Авто засварын заводын Их засварын цехэд засварчин, мастер

1983 - 1987 онд Авто засварын үйлдвэрийн нэгдэлд хэлтсийн дарга

1987 - 1991 онд Тээврийн яаманд БХЗГ-т ахлах мэргэжилтэн

1991 - 1996 онд “Шунхлай” ХХК-ийн ерөнхий захирал

1996 - 1999 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд Зам тээврийн газрын дарга

1999 - 2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд

2000 - 2002 онд “Инфра структур” ХХК-ийн захирал

2002 - 2004 онд “АПУ” ХК-ийн гүйцэтгэх захирал

2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004 - 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд

2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал

1999 онд ОХУ-ын “Найрамдал” одон

1999 онд Монгол Улсын Алдарт уяач цол

2000 онд Засгийн газрын хүндэт жуух

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

2006 онд Монгол Улсын Манлай уяач цол

2007 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль

Гадаад хэл

Англи, Орос

Цахим шуудан

batkhuu@parliament.mn

Цахим хуудас

batkhuu.parliament.mn

Дашдэмбэрэлийн БАТ-ЭРДЭНЭ

Хүний нөөц, сургалт хариуцсан нарийн бичгийн дарга

 

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1981 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 10 жилийн дунд сургууль
  • 1987 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын их сургуулийг философич мэргэжлээр тус тус төгссөн

Эрдмийн зэрэг, цол: Философийн ухааны доктор

Ажилласан байдал

  • 1998 - 1990 Цэргийн нэгдсэн дээд сургуульд арга зүйч, багш
  • 1992 - 2004 "Ажнай" корпорацийн ерөнхийлөгч
  • 2004 - 2008 Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008 - 2012 "Ажнай" корпорацийн ерөнхийлөгч
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 - 2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд

Шагнал: Алтангадас одон

Цахим шуудан: baterdene_d@parliament.mn

Цахим хуудас: http://baterdened.parliament.mn

Лувсангийн ЭРДЭНЭЧИМЭГ

АН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар хариуцсан орон тооны бус Нарийн бичгийн дарга

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1974 - 1984 онд Нийслэлийн 10 жилийн 10 дугаар дунд сургууль
  • 1984 - 1990 онд БНБАУ-ын Софи хотын их сургуулийг биологич мэргэжлээр
  • 1998 - 2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол: Биологийн ухааны доктор

Ажилласан байдал

  • 1990 - 1992 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1992 - 1994 онд "Монос" ХЭАА-н захирал
  • 1994 - 2008 онд "Моносфарм трейд" ХХК-ийн ерөнхий захирал
  • 2008 - 2012 онд "Монос Групп" ХХК-ийн дэд ерөнхийлөгч
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал

  • 2010 онд Эрүүл мэндийн тэргүүний ажилтан
  • 2011 онд Алтангадас одон

Гадаад хэл: Англи, Орос, Болгар

Цахим шуудан: erdenechimeg@parliament.mn

Цахим хуудас: http://erdenechimeg.parliament.mn

 

Содномзундуйн ЭРДЭНЭ

АН-ын Орон нутаг, намын байгуулалт хариуцсан орон тооны бус Нарийн бичгийн дарга

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1981 онд Нийслэлийн 10 жилийн 75 дугаар дунд сургууль
  • 1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч мэргэжлээр
  • 1999 онд Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйч мэргэжлээр
  • 2000 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол: Хууль зүйн ухааны магистр

Ажилласан байдал

  • 1990 онд Багануур районы анхны Ардчилсан намын хорооны дарга
  • 1989 - 1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга
  • 1990 - 1992 онд Нийслэлийн Монголын Ардчилсан Намын зөвлөлд улс төрийн ажилтан
  • 1992 - 1995 онд Монголын Үндэсний Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт ажилтан
  • 1995 - 2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Монголын Үндэсний Ардчилсан намын хорооны дарга
  • 1996 - 2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга
  • 2000 оноос МоАН-ын дарга
  • 2000 оноос Нийслэлийн Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга
  • 2004 - 2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
  • 2005 - 2011 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга
  • 2009 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд

Шагнал

  • 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
  • 2004 онд Боловсролын тэргүүний ажилтан
  • 2006 онд Нийгмийн даатгалын хүндэт ажилтан
  • 2006 онд Алтангадас одон
  • 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль

Гадаад хэл: Англи, Орос

Цахим шуудан: serdene@parliament.mn

Цахим хуудас: http://erdene.parliament.mn