Ардчиллын үнэ цэнийг ахмад болсон хойно ойлголоо
    2013 оны 11 сарын 26 нд
    1803e5cda506094b15598eef2349cc9b.jpg

    Миний бие эдүгээ 60 нас дээр гарсан өндөр насны тэтгвэрт, социализмын үеийн бүтээгдэхүүн билээ. Намынхаа тухай улаан холойгоо тасартал уушигны 3 судас улайтал хашгирч, ухайн орилж дуулж ирлээ. Харин өнөөдөр уг дууг маань сонсох хүнгүй болжээ. Өнгөрсөн 90-ээд оны үед ардчиллын тухай хонхны дууг дуулж эхлэхэд хэдэн залуучууд талбай дээр гарч орилоо биз.

    Тухайн үеийн эрх баригчид насанд хүрээгүй хүүхдүүдэд улс орноо өгчихөөд юу бодож суусан болдоо гэж боддог байсан хүмүүсийн нэг нь байсан юм. Социализмийн тухай яривал хуучирсан, хоцрогдсоноороо дуудуулаад байсан цаг үе байсан билээ. Харин өнөөдрийн өндөрлөгөөс эргэж харахад тэр дуу дуулсан залуучуудын маань зөв байсанжээ гэж бодогдож байна. Нийгэм өөрчлөгдсөний дагуу дуулах дууны үг ч, хөг ая ч өөрчлөгдсөн байна.

    Сурсан, мэддэг дуугаа хаана ч гэсэн олны өмнө гарч өндөр дуугаар дуулах орчин нөхцөл бүрэлдэжээ. Гэвч дуулах чадвар ч, нас маань ч даанч богино үлджээ. Аливаа хүн ухааныхаа хувьд насанд хүрэх ёстой гэдэг. Бид 60 хүрээд ухаан ороод, 61-тэй нас барчихваа гэдгийн үлгэр болж байна. Одоо ч хичнээн жил дуулах билээ дээ.

     

    Гэвч хөгширсөн хойно жороо сурав гэгчээр хүмүүст ад үзэгдэж шоолуулж, нүд үзүүрлэгдэж байсан ч үлдсэн хэдэн жилдээ нийгмээ дагаад дуулахаас өөр аргагүй болжээ. Нийгэмд болж буй үйл явдал, асуудалд сэтгэл амарлангуй, хайнга, тайван ханддаг хүнийг хамгийн аюултай хүн гэж Оросын нэрт зохиолч Лев Толстой хэлжээ. Хүн хичнээн ухаантай ч гэсэн хэлэхээс наашгүй, цаас хичнээн нимгэн ч гэсэн чичихээс наашгүй гэдэг.

    Ардчилсан хувьсгалын ач тусыг 20-иод жил өнгөрсөн ч гэсэн одоо л ойлгож мэдэж байна. Ялангуяа 6-р сард Улаанбаатар хотод болж өнгөрсөн ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын зөвлөлийн 7-р бага хурлаас хойш үзэл бодол маань бүр ч өөрчлөгдлөө. Юуны өмнө дэлхийн 104 орны 1200 гаруй төлөөлөгч оролцсон ийм том хурал зөвөлгөөнийг энэ насандаа үзээ ч үгүй, сонсоо ч үгүй юм.   

    Монголын тайван замаар амжилттай хийж буй ардчилал маань олон улсын түвшинд сайшаагдаж, өндрөөр үнэлэгдсэн үйл явдал боллоо. Энэ бол 20-иод жилийн өмнө бидний сонгосон зам зөв байсан, ардчилал нийгэм, эдийн засгийн дэвшилтийн төлөөх урт замдаа бид ганцаараа биш байсан гэдгийг нотлон харуулж өглөө. Энэ тухай миний бие Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө “сүү өргөн дэвшүүлдэг Ерөнхийлөгчийг дэмжье” гарчигтай өгүүлэл бичиж өөрийн үзэл бодол байр сууриа илэрхийлж байсан юм.

    Энэ удаа түүний үргэлжлэл болгож Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойг тохилдуулан өөрийн бодож, санаж явах зүйлүүдийн талаар дахин бичихээр шийдлээ. Юуны өмнө саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Цахиагийн Элбэгдоржийг Монголын ард түмэн 2 дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгосон явдалдаа баярлаж явдгаа илэрхийлье. Түүний түүнээс хойш иргэний танхимд хот хөдөөгийн хөдөлмөрчидтэй хийсэн уудаа дараагийн уулзалт, ялангуяа сая хийсэн “Том төрөөс ухаалаг төр лүү “ гэсэн зөвөлгөөн дээр хэлсэн үг, дэвшүүлсэн санаа, тавьсан зорилго нь их ач холбогдолтой боллоо. Ингээд ардчиллын талаар өөрийн бодож, санаж явдаг зүйлээ хэлье.

     

    1828 онд Европт 30 жил үргэлжилсэн дайн эхэлсэн. Энэ бол шашин хоорондын мөргөлдөөн байсан. 15-17 дугаар зууны үед Европт сэргэн мандалтын үе эхэлсэн. Сэргэн мандал гэдэг нь Европын соёл, шинжлэх ухаан, нийгмийг хамарсан гүнзгий явц, өөрчлөлт түүх юм. Сэргэн мандалт Италиас эхэлсэн. Энэ үед чөлөөтэй сэтгэх, оюун санаа чөлөөтэй байх, чөлөөтэй үг хэлэх, эрх нээгдсэн юм. Соёл, шинжлэх ухаан, урлаг, нийгмийн асар их өөрчлөлт гарсан. Оюун ухаан бол хязгааргүй юм. Үүнийг нийгмийг өөрчлөх, хүний төлөө, энэрэнгүй хүмүүнлэг нийгэм байгуулахад ашиглах гэдэг үзэл санаа дэлгэрсэн байна.

    Энэ үед Леонарде Да Винчи, Н.Коперник, Г.Галилей, У.Шекспир, зэрэг шинжлэх ухаан, урлаг, соёлын нэрт зүтгэлтэнүүд төрөн гарчээ. Г.Галилей одон орон судлах дуран авай зохиож, дэлхий яст мэлхийн нуруу дээр байдаг гэсэн онолыг няцаасан юм. Уран барилга их хөгжиж, Петрийн сүм зэрэг барилгууд баригдсан байв. Дэлхийн хүн ам 500 сая байсан бол түүний 100 сая нь Европт амьдарч байжээ. Цаг уур, өвчин зэргээс шалтгаалж хүн ам нь цөөрч дундаж нас 40-50 нас болсон байв.

     

    Италид Ватикан улс байдаг. Энэ жижиг улс 40 га, 3000 км газарт байрласан хүн ам нь 1 сая юм. Энд Католик шашны хамба лам Папа байдаг учир ард түмэн нь их шүтдэг. Энэ бол дэлхийн түүхийн бүхэл бүтэн нэг үе байв. Аливаа улс орон улс хөгжлийнхээ өнгөрсөн түүхээр бахархах ёстой. Ингэж Чингис хааны төрсөн өдрийг Монголын бахархалын өдөр болгосон юм. Үндэсний бахархалгүй, түүхгүйгээр аливаа улс хөгжихгүй. Монгол хүн бүр Чингис хаан, төр засаг, түүхээр бахархах өдөр болсон. 2005 онд Чингис хааны одон бий болсон анхны одонг анхны ерөнхийлөгч хүртэж байсан бол энэ жилийнхийг Д.Содномд ёслол төгөлдөр гардууллаа. Чингис хааныг дэлхийн хаан гэж тэмдэглэн бахархаж байна. Манай хааныг дэлхийн хаан гэж хүлээн зөвшөөрснийг Монгол хүн бүр бахархах ёстой. Чингис хааныг АНУ-д мянганы хүн гэж тодруулжээ. Чингис хааны чин алдар, оюун ухаан нь Монголыг ивээх болтугай. Эх орон, элэг садан Монголчуудад их эзэн Чингис хааны дүр төрх цаг үе өнгөрөх тусам гялалзаж байна.

    Чингис хаанаар бахархан омогших нь Монгол хүний бахархал юм. Дэлхийд мөнх үлдсэн үнэнхүү агуу их гандан бууршгүй гавьяаны эзэн болсон түм-түмэн бэрхшээл, мянган зовлонг давж байсан ийм гавьяа хийсэн билээ. Чингисийн Монголчууд бид тэнгэрт бичигдсэн агуу их ард түмэн юм. Хааны үзэл санаа, үйл хэрэгээр бахархаж байна. Дэлхийн их гүрэн байгуулсан нэгдсэн тулгар төрийг байгуулсныг Монгол байтугай дэлхийн ертөнц судлан мэддэг болжээ.

     

    Монгол улс түүхэнд хоёр удаа хүчтэй улс байв. 1.Хүннүгийн үед, 2.Чингисийн үед. Монголын түүх ялангуяа дундад зууны эзэнт гүрний үеийн түүх үндэсэндээ дэлхийн түүх юм. Тиймээс дэлхийн маш их олон орны эрдэмтэд хэдэн зуун жил судалж ирсэн. Казахстаны эрдэмтэн, судлаачид зөвлөлтийн үед хаалттай, хориотой байсан сэдвүүдийг одоо гарган тавьж, Чингис хааны тухай сонин, сэтгүүл гаргаж бид Чингис хааны удам угсааны хүмүүс гэдгээр бахархах болсон явдал юм.

    Өөрийн орны нутаг дэвсгэрийг гадныхан бүү эзэлж аваг, хүн ам маань дайн дажингүй энх тунх аж төрөх болтугай гэж Алма-ата хотын Есик аймгаас олдсон алтан хүний  хөшөөнд хуучин түрэг бичгээр / руни / бичиж үлдээсэн байна. Татар, Монгол хоёулаа түрэг үндэстэн, ястнууд юм. Тэгээд бид Чингисийн үр удмууд гэж Казахстанд улирал тутам гардаг “ Чингис” сэтгүүлийн эрхлэгч зохиолч, доктор, профессор Амира Арин бичсэн юм. Казахстаны Жамбал мужийн “Жетису” районд  “Алтан емел “ гэдэг газар байдаг. Энд Чингис хаан дайн байлдаанд явж байхад түр зуур амарч хооллож байсан гэдэг. Тэгэхэд эргэн тойрноо ажиглаж хараад энэ уулнууд морины эмээл шиг юм гэж хэлжээ. Энэ нэр одоог хүртэл өөрчлөгдсөнгүй Монгол нэртэй хэвээр байна. Харин энэ газрыг Казахстаны 20 гайхамшигийн нэг гэж тусгай хамгаалалттай аялал, жуулчлалын өргөн нутаг болгожээ.

     

    Энд дуу гаргадаг, дуулдаг элс байдаг байна. Зүчийн дурсгалт газар Мангастау мужийн “Их уул” гэдэг газар байдаг ба хөшөөг нь Монгол гэрийн хэлбэртэй барьж босгожээ. Энд жуулчид их ирж сонирхдог газрын нэг болжээ. Залуухан кино найруулагч Ардах Амиркулов “Отрарын мөхөл” гэдэг тун дажгүй кино хийж олны хүртээл болгожээ. Монголын нууц товчоо зохиолыг манай ардын зохиолч С.Магауия гуай анх удаа казах хэл дээр орчуулж олон хувиар хэвлүүлсэн юм. Ардчиллын анхны хараацайнуудын нэг 1992 оны ардчилсан үндэсний хуулийг баталцаж явсан Сартхожагийн Харжаубай эдүгээ Л.Н.Гумилевийн нэрэмжит “Евро Азийн үндэсний их сургуулийн” туркологи эрдэм шинжилгээний төвийн эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор, дэлхийн Чингис хааны академийн академич, туркологи, археологч, эрдэмтэн юм.

     

    Тэр өнгөрсөн жилүүдэд Түрэгийн үеийн түүхийг судлагч, гадаадын эрдэмтдийн дундаас Күлтегиний шагналыг анх удаа хүртэж байсан бол энэ жил “эзэн Түрэг” олон улсын академийн академич болсон юм. “Монгол” киноны найруулагч С.Бодров “Чингис хааны тухай домгууд Монголд хэзээнээс амь бөхтэй оршсоор ирсэн. Монголчуудын хувьд хамгийн нэр хүндтэй түүхэн хүн. Гэтэл манайд тийм хүн байна уу? Харамсалтайн алга. Торгоны замыг Чингис хаан байгуулсан хүн шүү дээ. Оросын хувьд Монголчуудад эзлэгдсэн нь одоо хүртэл тун эмзэг сэдэв. Гэхдээ тэр үед Орос маш сул дорой байсан. Ингээд Монголын дарангуйлал гээчийн 200 жилийн дотор Орос орон хөл дээрээ бат бөх зогсож чадсан юм шүү” гэж хэлжээ. Энэ кино Оскарын шагналд нэр дэвшиж, дэлхийг шуугиулсан билээ.

    Ингээд 13 дугаар зууны үед асар их газар нутгийг, тархай бутархай улсуудыг нэгтгэсэн Их Монгол улсыг бий болгосон Чингис хаанаар өнөөдөр бахархах ёстой. 21 дүгээр зуун Монголын зуун болно гэдэгт бид итгэж байна. 1980-аад он бол барууны болон социалист ертөнцийн хооронд он удаан жил үргэлжилсэн “Хүйтэн дайн” цөм түрж эхэлсэн он жилүүд байв. 1986 онд ЗХУ-ын Комунист намын 27 дугаар их хурал дээр М.Горбачов “ Перестройка ” хэмээн шинэ бодлого явуулахаа зарласан байдаг. Түүний өөрийнх нь тодорхойлсноор “ Перестройка ” нь нийгмийн бүх салбарт шүүмжлэл өөрийн шүүмжлэл өрнүүлж, ил тод байх, сахилга дэг журмыг сайжруулах, санаачлага бүтээлч уур амьсгалыг өдөөх замаар ардчиллыг хөгжүүлэх хурал цуглаан юм.

     

    Ингэхдээ даган дууриах явдал хуучин хэвээр байсан бөгөөд Монголд мөн л жижигхэн хэмжээний “ Перестройка ” гласность явагдаж эхлэв. 1986 онд Казахстаны Коммунист намын дарга асан ЗХУ-ын 3 удаагийн баатар Динмухамед Кунаевыг Геннадий Колбин гэдэг Орос хүнээр сольсноос болж “ Желтоксан “ 1986 оны 12-р сарын 16-нд жагсаал цуглаан гарснаар хуучин зөвлөлтийн орон зайд үндэстний асуудал хурцдаж эхэлжээ. Энэ өдрийг Казахстаны тусгаар тогтнолын өдөр болгосон бөгөөд энэ жил 27 дахь жилийн ойгоо удахгүй тэмдэглэх юм. Өнөөдрийн Казахстан улс Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын удирдлагын дор улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбарт асар их өөрчлөлт хийсэн хөгжилтэй томоохон орнуудын нэг болжээ.

     

    ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 15 орноос Казахстан 13 дугаар байранд ордог байлаа. Хэрэв 1993 онд нэг хүнд оногдох ДНБүтээгдэхүүн 700 америк доллар байсан бол өнөөдөр 11 мянган америк доллар болжээ. Энэ бол 16 дахин өссөн үзүүлэлт юм. 27 жилийн дотор Казахстан улс шинэ эдийн засагтай, хүчирхэг тусгаар тогтносон улс болсон юм. Өнөөдөр “Казахстан-2050” гэсэн страгтегийн том, мөрийн хөтөлбөр зорилт дэвшүүлэн дэлхийн хүчирхэг хөгжингүй-30 орны тоонд орохоор зориг чулуудан ажиллаж байна. 1991 онд ЗХУ задарсан нь Монголын эрх баригч комунистуудад гадаад талдаа найдах, хуучны зөвлөлт гүрнээс дэмжлэг авах бололцоог нэг мөсөн хааж орхив. Горбачевийн өөрчлөлтийн салхийг мэдэрсэн Монголын шинэ үеийнхэн цагаан морин жилээр ардчилсан ххөдөлгөөн өрнүүлсэн нь угаас үндэсний эрх чөлөөгөө олж авах гэсэн Монгол түмний мэдрэмжид нийцэлттэй байсан юм.

    Олон хүчин зүйлийн үйлчлэл дор эцэстээ Монголд нөлөө бүхий МАХНам нийгмийг удирдан чиглүүлэх үндсэн хуулийн эрхээсээ сайн дураар татгалзаж, шилжилтийн хууль гарган шинэ үндсэн хуульд санаашрах болсон юм. Ингэж Монголчууд бидний хувьд цагаан морин жилээр өрнөсөн ардчилал үндэсний үзэлээ сэргээх, томьёолох, төрийн бодлого болгох тийм бололцоог авч ирсэн юм. Ардчилал Монголчууд бидэнд өөрийн үндэсний үзэлээ сэргээн олж авч, төрийн үзэл болгох бололцоог бий болгож байна. Энэ бололцоог бид алдах ёсгүй. Эс бөгөөс дэлхий ертөнцийн даяршил, хөрш орнуудын түрлэг Монголчуудыг түүхийн золиос болгож, ухаант өвөг дээдсийн өвлүүлсэн мөнх галыг унтраах аюултай.

     

    Монгол оронд ардчилсан хувьсгал ялсны 24 жилийн түүхт ой энэ жил 12-р сарын 10-нд тохиож байна. Цаг хугацааны хувьд өнгөрсөн 24 жилийн ихэнхэд нь МАХН /МАН/ төр барьсан билээ. Өнгөрсөнөө эрэгцүүлэн бодоход Монголын ардчиллын түүхэнд төрийн дээд өндөрлөгүүд нэгэн улс төрийн хүчний гарт төвлөрч байсан удаа бараг байгаагүй. АН-аас Ерөнхийлөгч сонгогдсон бол МАН-ын засгийн газартай, МАН-аас Ерөнхийлөгч сонгогдсон бол АН-ын засгийн газартай байв. Энэ нь засгийн газраа эсвэл огцруулдаг, эсвэл хийх ажлыг нь гацаадаг болгосон юм. Монголын төрийн салаа мөчир болгон өөр хоорондоо тэмцэлддэг, нэгэн гадаад эрдэмтний хэлснээр, Монголчууд төрөө шатаадаг тоглоомоор тоглож ирсэн гэжээ.

     

    2012 оны сонгууль Монголын ардчиллыг түүхэнд анх удаагаа АНам төрөө мэдэж, эдийн засгаас засах эрхийг нэгэн гартаа төвлөрүүлж өгчээ. Ховорхон энэ боломжийг үр дүнтэй ашиглах явдал ганц АНамын хэрэг биш нийт Монголчуудын эрх ашиг гэж бодож байна. Ц.Элбэгдорж алдаа оноогоо мэднэ, хийх ажлаа мэднэ, түүнд улс төрийн эрмэлзэл байна. Тэгээд Ерөнхийлөгч хүнийг өөрсдөө сонгож, байгуулдаг асар их үнэ цэнээр бий болдог хүмүүн, биеэт их хөрөнгө. Түүнийг Монголын төр, олон түмний эрх ашигт дахин ашиглах гэж Монголын ард түмэн итгэл найдвар хүлээлгэж 2 дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонголоо.

    Өөр намаас ерөнхийлөгчтэй байсан 1996 онд МАХН-аас ерөнхийлөгчтэй байхад нөхцөл байдал ямар байсныг Монголын ард түмэн мартаагүй. 4 засгийн газрын нүүр үзсэн, хэдэн сараар УИХ-д хуралдалгүй завсарлага авдаг байсан. УИХ-ын болон засгийн газрын хэрэгтэй шийдвэрт хориг тавьдаг Ерөнхийлөгчтэй, түүнийг нь хүлээн авдаг цөөнхтэй болсон. Энэ байдал бүү давтагдаасай. Ардчилсан Ерөнхийлөгч, ардчилсан парламент, ардчилсан засаг гэсэн гурван чулууг Монголын түүхэнд анх удаа ард түмэн өглөө. Тулгын 3 чулууны нэгийг нь сугалж авахад тогоо хөмөрнө гэдгийг эрх мэдлээсээ салагсад сайн мэдэж байгаа. Одоо хөгжлийн галаа асаах түүхэн боломж бидэнд үлджээ. Ц.Элбэгдорж бид олуулаа болж орж ирнэ гэж нэгэн үед хэлж байсан юм.

     

    Тэр хэлсэн үгэндээ хүрч чадсанд нь Монголын ард түмэн бид баярлаж явдаг билээ. Өнгөрсөн он жилүүдэд манай аймгийн хувьд ч гэсэн байдал сайн байгаагүй. Улс орныхонтой адилхан орон нутгийн төрийн эрхийг ихэнхэд нь МАХН /МАН/-аас сонгогдсон хүмүүсүүд барьж байв. Харин 2012 оны УИХ-ын сонгуульд 2 гишүүний нэгнийг нь АНамаас нөгөөг нь МАН-аас сонгосон юм.

    “Олон түмэн хаашаа бол оюун ухаан чинь тийшээ” гэсэн казах ардын зүйр цэцэн үг байдаг. Улсад 2012 оны сонгуульд АН-аас сонгогдсон гишүүд нь ихэнх болж УИХ, засгийн газрыг бүрдүүлсэн явдалд дүгнэлт хийж орон нутгийн сонгуульд аймгийн ИТХ-ын төлөөлөгчидийн ихэнхийг АНамаас сонгож, орон нутгийн эрх мэдлийг тэдний гарт өгсөн билээ. Энд АН-ынхан, ардчилсан хүчнүүд бүх ажлыг зохион байгуулж, ялалтанд хүргэсэн боловч орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.

    Ялангуяа Монголын хэлийг муу мэддэг хөдөөгийн малчин, хөдөлмөрчин ард түмний хувьд өдөр бүр Казах хэл дээр явагддаг нэг цагийн нэвтрүүлэг их ач холбогдолтой билээ. Энэ нэвтрүүлгийг манай аймгийхан цаг алдалгүй сонсдог ба нэвтрүүлгийн агуулга, хэл найруулгыг нь өндрөөр нь үнэлдэг юм. Үндэсний радио, нэвтрүүлгийн хамт олон мэргэжлийн чадварлаг ардчилсан үзэл бодолтой залуу сэтгүүлчүүдээр сүүлийн үед их бэхжсэн. Харамсалтай нь нэвтрүүлгийн цаг бага төсөв нь хүрэлцэхгүй учир хөдөө гадаа их явж чадахгүй байдалтай байна. Энэ асуудалд төр, засаг маань анхаарч ойрын үед шийдвэрлэж өгнө гэдэгт бид итгэж байна.

     

    Радио өргөн нэвтрүүлгийн хамт олны энэ хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж эрхлэгч, ерөнхий редактор Р.Сураганд одоогийн ерөнхийлөгч маань соёлын гавьяат зүтгэлтэн цол олгосныг бид нүдээ олсон шагнал боллоо гэж үзэж байна. Нүүдэлчин соёл иргэншилтэй ард түмний түүх соёлын дахин давтагдашгүй, үнэлж баршгүй өвийг хамгаалах, тэдний уламжлалт, зан заншилыг хадгалах хөгжүүлэх, талаар Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Таны гаргаж буй санал, санаачлага хүч чарамгайлтыг бид өндрөөр үнэлж байдаг билээ.

    Үүний тод жишээ нь: Казахын үндэсний баяр Наурыз баярыг нийслэл хотод тэмдэглэн өнгөрүүлж, түүнд таны оролцож үг хэлсэн явдал юм. Мөн бүргэдчдийн баярыг нийслэл хотод жил бүр тэмдэглэн өнгөрүүлэх улумжлалттай боллоо. Энэ оны “бүргэдчдийн баяр 2013” арга хэмжээнд манай аймгаас 20 бүргэдчин оролцож өөрийн авьяас чадал бүргэдийнхээ авхаалж самбаа эр зоргийг нь үзүүлсэн явдал юм. Зах зээлийн шилжилтийн үед нааш, цааш болж манай аймгийн олон иргэн харьяалалаас гарч, давхар харьяалалтай болж байсан юм.

    Одоо тэдний харьяалалын асуудлыг түргэн, шуурхай шийдвэрлэж өгч байгаад нь бид баярлан талархдаг юм. Иймд улс төрийн хал үзэж хашир суусан мэдлэг боловсролтой, хүний төлөө хайргүй ажиллах хүн Та мөн гэж бодож саналаа өгсөн юм. Чингисийн Монголчууд бид тэнгэрт бичигдсэн агуу их ард түмэн юм. Ардын төрийн сүлд ивээх болтугай. Дэлхий их гүрэн байгуулсан, нэгдсэн тусгаар төрийг байгуулсан агуу их хаан Чингис хааны чин алдар, оюун ухаан Монголыг ивээх болтугай.

     

    Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2-р багийн иргэн Айханы Марат 2013.11.26