Үндсэн дүрмийн хорооны тогтоолыг үндэслэн Д.Пүрэвдаваа, Т.Батцогт нарт хариуцлага тооцов
    2018 оны 03 сарын 26 нд
    20270f383057972cdd9de7c2c4025072.jpeg

    АН-ын Үндсэн дүрмийн хорооны гуравдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Баянзүрх дүүргийн АН-ын хорооны нэр бүхий гишүүд Үндсэн дүрмийн хэд хэдэн заалтыг ноцтойгоор зөрчсөн асуудлыг хэлэлцсэн. 
    Ингээд АН-ын Үндсэн дүрмийн 5.17.1, 5.17.5.1 дэх заалтыг үндэслэн Баянзүрх дүүргийн АН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Т.Батцогт, ҮБХ-ны гишүүн, АН-ын улстөрийн зөвлөлийн гишүүн Д.Пүрэвдаваа нарт улстөрийн хариуцлага тооцох шийдвэрийг гаргасан билээ.  
    Энэхүү тогтоолыг үндэслэн АН-ын даргын тушаал гарч Т.Батцогтыг гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дунд шатны намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч болон сонгуульт албанаас огцруулах шийтгэл оногдуулсан бол Д.Пүрэвдаваад Үндсэн дүрмийн хорооны гуравдугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг үндэслэн сануулах арга хэмжээ тус тус авсан байна.