Ардчилсан намын Баянзүрх дүүргийн хорооны ээлжит хуралдаан боллоо.
    2018 оны 04 сарын 05 нд
    8f3a62984f79ed2c4e295b4b264139fe.jpg

    АН-ын Баянзүрх дүүргийн хорооны ээлжит хуралдаан энэ сарын 3-ны өдөр хуралдаж, 2018 оны Дотоод сонгууль буюу Ротацийн сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан дүүргийн намын хорооны 56 гишүүдийг батламжлав. Уг хуралдаанаар намын хорооны Тэргүүлэгчдийг сонгож, дүүргийн намын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн баталжээ. Баянзүрх дүүрэгт АН-ын хороо нь нийт 164 суудалтай бөгөөд үүнээс Т.Батцогт сахилгын арга хэмжээ авагдсаны улмаас сонгуульт гишүүнээс хасагдаж, төрийн албанд орсон дөрөв, сул суудал нэг, нийт 158 гишүүн хуралд оролцохоос 52,6% буюу 83 гишүүний ирцтэйгээр хуралдлаа. Хурлын үеэр намын гишүүд “Ротацийн сонгууль нь АН-ын Үндсэн дүрмийн хүрээнд явагдаж, намын шинэчлэлийн явц анхан шатны байгууллагуудад хүрч байгаа”-г онцолж байв. Мөн “Цөөн тооны гишүүдийн болчимгүй үйлдэл тус дүүргийн АН болон намын гишүүдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаад харамсал” илэрхийлж байв. Түүнчлэн Нийслэлийн томоохон дүүрэг, олон сонгогчидтой, УИХ-ын зургаан тойрогтой гэдэг утгаараа ирэх 2020 оны сонгуулийн бэлтгэлийг сайтар базааж, дотоод эв нэгдлийг эрхэмлэн, гадны нөлөөнд үл автан, ялалт байгуулахын төлөө хүчээ нэгтгэн ажиллахыг гишүүд, дэмжигчиддээ уриалсан байна. Ийнхүү Баянзүрх дүүргийн намын хорооны ээлжит хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.