ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
    2018 оны 04 сарын 13 нд
    381e4ce3b09bd1d01d1641e961555655.jpg

     УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ сарын 03-ны өдрийн ээлжит  хуралдаанаараа "Оюутолгой" ХХК, "Тавантолгой" ХК, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн зэрэг уул уурхайн том стратегийн ордуудыг тойрсон асуудлыг бүхэлд нь шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын  хэсэг байгуулах тухай шийдвэрээ мэдээлж байсан.  Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсгийг өнөөдөр /2018.04.12/ байгууллаа. Тус ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг мөн байгуулсан байна.