Баянхонгор аймгийн “Шилдэг илтгэгч” гишүүдийг шалгарууллаа
    2015 оны 04 сарын 17 нд
    4a8c6858c17e9bb17bb9738cb9562eba.jpg

    Ардчилсан намаас зохион байгуулж “Аймгийн чуулган” сургалтын хүрээнд Баянхонгор  аймгийн 20 сумдаас 120 гаруй гишүүд сургагч багш болон бэлтгэгдлээ. Энэхүү сургалт нь  хувь хүний хөгжил, харилцаа, эерэг хандлага гэх мэт сургагч багш болоход зориулагдсан бүхий л төрлийн мэдлэг мэдээллийг гишүүддээ олгож буйгаараа онцлог билээ. Мөн ярих ур чадвар, илтгэх урлагийн хичээлийг сургалтын хөтөлбөрт багтаасан нь гишүүдийн талархлыг хүлээгээд байна. 

    Тус хөтөлбөрийн дагуу сум бүрээс тус бүр нэг илтгэгчид “Баянхонгорын хөгжил” сэдэвт илтгэлийн тэмцээн зарласан нь оюун ухаан, авхаалж самбаагаа уралдуулсан өрсөлдөөнтэй үйл ажиллагаа болсон юм.  Тэд Баянхонгор аймгийн хөгжил, бүтээн байгуулалт, сум орон нутагтаа хийгдэж буй ажлууд,асуудал дэвшүүлсэн шинэ санал, санаачлага гарган идэвхитэй оролцлоо. Илтгэгчдийг  илтгэх чадвар, агуулга, логик үндэслэл, биеийн хэлэмж, дуу хоолой гэсэн үзүүлэлтээр дүгнэсэн бөгөөд  “Шилдэг илтгэгч”-ээр Галуут сумын н.Дүүрэнбилэг, Баянхонгор сумын н. Очирбал, Баянлиг сумын н. Амарсанаа нар шалгарлаа. Шилдэгээр шалгарсан илтгэгчдэд АН-ын ХМОНХГ-ын дарга С.Эрдэнэболд өөрийн бүтээн туурвисан “Эзэнт гүрний туульс” ном болон сонсдог хуурцагуудыг дурсгал болгон гардуулж амжилт хүслээ.

           Эдгээр гишүүд сургагч багшаас гадна уран илтгэгч болж байгаа нь  улс орныхоо бүтээн байгуулалт, сайн сайхны төлөө илүү ихийг хийж, бүтээн хэрэгжүүлэх төдийгүй сум орон нутгынхаа иргэдэд өөрийн мэдсэн сурсан зүйлээ түгээх дэлгэрүүлэх юм.

    Цаашид “Аймгийн чуулган” сургалтын хөтөлбөрийн дагуу аймаг бүрээс “Шилдэг илтгэгч”-ийг шалгаруулах юм байна.