Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн танилцуулгын илтгэл
    2013 оны 01 сарын 30 нд
    7544c196982d823a9ce99128a5ec3f7e.jpg

    БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2013-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ
                                                                                 Илтгэгч: Аймгийн Засаг  дарга 
                                                                                                               Д. Эрдэнэбат
    2012.12. 27

    Аймгийн ИТХ-ын эрхэм төлөөлөгчид өө  !
              Орон нутгийн сонгуулийн үр дүнд  шинээр бүрдсэн  аймгийн ИТХ-ын төлөөлөгч та бүхэнд  аймгийн Засаг  даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж байна.
           Булган аймгийн Засаг даргын 2013 -2016 оны үйл ажиллагааны  хөтөлбөрийг боловсруулахдаа  Ардчилсан намын   “Монгол хүн- 2020 хөтөлбөр “ Монгол Улсын Засгийн газрын  2012-2016 оны  үйл ажиллагааны хөтөлбөр ,Булган аймгийн хөгжлийн цогц бодлого ( 2010-2021 )  орон нутгийн  сонгуульд оролцсон улс төрийн  намуудын  мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтууд сум ,агентлаг, байгууллагуудаас  гаргаж ирүүлсэн  саналуудад үндэслэлээ.
     Хөтөлбөр  нь үйл ажиллагааны  5 гол чиглэлийн дагуу 86 зорилтыг дэвшүүлэн 449 гүйцэтгэх  ажил   асуудлыг  төлөвлөж ,түүний хэрэгжилтийг хангах үйл ажиллагаа  хүрэх  үр дүнг тодорхойлсон болно.
                 Булган аймгийн  Засаг  даргын 2013 -2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн зорилт нь ажилтай орлоготой, , эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, аюулгүй орчинтой, эрх чөлөөтэй, ардчилсан засаглалтай  “ Шинэ Булган “-ыг бүтээн байгуулахад оршиж байгаа юм.
                 Хөтөлбөрийн зорилт нь өрх гэрийн  хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, эрх чөлөөт, дундаж орлоготой иргэд зонхилсон  хариуцлагатай нийгмийг дээшлүүлэхэд зайлшүй  шаардлагатай  харилцан уялдаа бүхий  бие биенээ дэмжсэн бүрэлдэхүүн  хэсгүүдээс бүрдэж байна.
                               
     “Ажилтай орлоготой Булганчууд”  зорилтын хүрээнд :

    Хүний  хөгжлийг дэмжиж, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэн эдийн засгийг солонгоруулснаар  олон тулгуурт , өөрийгөө тэтгэх чадвар бүхий , тогтвортой эдийн засгийн   салбаруудыг хөгжүүлнэ. Энэхүү цогц бодлогыг дараахь  6 тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлнэ.
    1    “Монгол хүн -2020”  хөтөлбөрийн зорилтуудыг  аймагтаа  хэрэгжүүлж ,хүнийг бүх талаар хөгжүүлнэ
    2    Зах зээлд өрсөлдөх чадвартай, хувийн хэвшилд тулгуурласан боловсруулах үйлдвэрлэл үүний дотор хөдөө аж ахуй ,газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж аймгийн эдийн засгийг олон талт  өөрөө өөрийгөө тэтгэх чадвартай болгоно.
    3     Аялал жуулчлалын салбарыг биеэ даасан тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлнэ.
    4    Зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл холбоо барилгыг эрчимтэй хөгжүүлж хөгжлийн таатай орчин бүрдүүлнэ.
    5    Булган хот, сумдын төвийг хөгжүүлж  хот хөдөөгийн хөгжлийн түвшний  ялгааг багасгана .
    6    Байгалийн хувьсал, өөрчлөлтийн хандлага, нийгмийн дэвшлийг түргэтгэх шаардлагатай уялдуулан дасан зохицох, бàéãàëèéí íººö áàÿëãèéã çîõèñòîé àøèãëàõ,õàìãààëàõ, íºõºí ñýðãýýõ, îð÷íû áîõèðäëûã àðèëãàõ ¿éë àæèëëàãààã õýðýãæ¿¿ëíý.

    “ЭРҮҮЛ  ЧИЙРЭГ  БУЛГАНЧУУД” зорилтын хүрээнд
                                                     
    Нийгмийн эрүүл мэнд давамгайлсан эмнэлгийн тусламж үйлчилгээг   чанартай, хүртээмжтэй хүргэх замаар хүн амын эрүүл мэндийг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлж байна.
             - Өнөөгийн байдлаар аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын  үзүүлж буй үйлчилгээ, эмчилгээ оношлогооны чанар   ,тоног төхөөрөмжийн хангамж хүрэлцээ  сайжирч байгаа хэдий ч санхүүгийн чадавхи хязгаарагдмал  ,сум болон, өрхийн эмнэлэгийн үйлчилгээний чанар хүртээмж  жигд бус байна. 
                -Статистикийн дүн мэдээнээс үзэхэд гэрийн төрөлт.  хүүхдийн эндэгдэл, хорт хавдар, осол гэмтлийн нас баралт,  сүрьеэ ,вируст гепатитийн  ºâ÷лөл   тууштай буурахгүй байгаагийн дотор  0-5 насны хүүхдийн эндэгдэл , вируст гепатитийн гаралт улсын дундажаас 4,3-12,2  промилээр өндөр байна.
            -Эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа энэ  асуудлыг  ЭМГ, Нэгдсэн эмнэлэг,сумын болон эрүүл мэндийн салбарын удирдлага,нутгийн удирдлага ,иргэдийн хүчин чармайлтаар  хамтран цогц арга хэмжээ авч улсын дундажаас доогуур болгон  бууруулж, буурсан түвшинг тогтвортой байлгахаар хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж байна.
          - Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэж ,эрүүл мэндийн байгууллагуудад  орчин үеийн  дэвшилтэт техник технологи  нэвтрүүлэн, эмчилгээ оношлогооны  чанарыг сайжруулах чиглэлээр аймаг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг  оношлогоо эмчилгээний  орчин үеийн тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар хангах эхний ээлжинд джитал эхо, зүрхний  цахилгаан бичлэгийн аппарат, лабораторийн  иж бүрдлээр, сум дундын эмнэлэгийг джитал рентгенээр хангахаар  хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгалаа.    

             - Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг  орон нутагт эрчимжүүлэн, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх  асуудлын хүрээнд эрүүл ажлын байр бий болгох,  эрүүл  мэндийг дэмжигч  сум,  баг,   байгууллага,  өрх-гэр бүл, иргэн болох  хөдөлгөөн өрнүүлэх  ажлыг хэрэгжүүлнэ.
               -Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх талаар  бодлогын чанартай арга хэмжээнүүдийг төлөвлөж,тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,Олимпид оролцох эрх авсан болон улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчиддаа мөнгөн урамшил олгож байхаар хөтөлбөртөө орууллаа.
                     “ ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ  БУЛГАНЧУУД “ зорилтын хүрээнд
                    Олон улсын стандартад нийцсэн, хөрвөх чадвартай боловсролыг эзэмшүүлэн,  хүүхэд, сурагч, багш нэг бүрийг  хөгжүүлж, боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулан шинжлэх ухааны байгууллагыг хөгжүүлнэ. 
               Энэ зорилгоор дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
              - Боловсрол, шинжлэх ухааны салбарын менежментийг  сайжруулан, хөрөнгө оруулалтыг  нэмэгдүүлнэ.
             - Ерөнхий боловсролын  сургалтад олон улсын стандартыг хэрэгжүүлж, СӨБ, бага     , суурь боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлнэ.
             -“Боловсролын байгууллагын менежментийн мэдээллийн систем”-ийг байгуулан      сургууль, цэцэрлэгийг интернэтэд бүрэн  холбож, мэдээллийн технологийг               сургалтанд ашиглаж, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. 
              -Сум бүр “Гэгээрэл төв”-ийг ажиллуулан албан бус боловсролыг насан туршийн   боловсролын хэлбэрт шилжүүлнэ.
             - Сургууль, цэцэрлэгийн зөвлөл, эцэг эхийн зөвлөл, сургууль, цэцэрлэгийн     захиргааны хамтын ажиллагааг сайжруулна 
             - Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгэм-хамт олонд түшиглэн сургуулийн өмнөх      болон    бага, суурь боловсрол эзэмшүүлнэ.
             - Соёлын талаар баримтлах аймгийн бодлогыг батлан хэрэгжүүлж, номын сангуудыг интернетэд холбон, ургийн бичиг хөтлүүлэх ажлыг эхлүүлж,  соёлын аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
                          ” АЮУЛГҮЙ  ОРЧИНТОЙ  БУЛГАНЧУУД” зорилтын хүрээнд                                     
           Байгаль орчин, байгалийн нөөцийнхөө харьцангуй давуу байдалд тулгуурлан нөөц баялгийг нь зохистой ашиглахад зохицсон аж ахуйн уламжлалт болон орчин үеийн нийтлэг хэвшлийг хослуулан хөгжүүлэх замаар байгалийн баялгийг нөхөн сэргээж, төрх байдлыг нь хамгаалж, иргэний экологийн цэвэр эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгох зорилтыг  хэрэгжүүлнэ.

    Энэхүү зорилтын хүрээнд:
    -    Нутгийн уугуул иргэд байгалийн нөөцөөс ашиг хүртэх, амьжиргаагаа дээшлүүлэх,хойч үедээ үлдээх таатай орчин бүрдүүлнэ.
    -    Ойн нөөцийн удирдлага, ойн сангийн бүртгэл, тооллогын аргыг сайжруулж хаягдалгүй, бүрэн хэмнэлттэй ашиглахад зохицсон мод бэлтгэл, боловсруулалтын дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлнэ.
    -    Мод орлох боломжтой барилгын материал, шинэ бүтээц, хийц, түлш бий болгоно.
    -     Орчиндоо зохицсон сайн чанарын үр суулгацыг тарималжуулах, ойг гал түймэр, хөнөөлт шавьжнаас урьдчилан сэргийлэх, хамгаалах техник, зохион байгуулалтыг боловсронгуй болгоно.
    -    Ногоон хөгжлийн бодлогыг .аймгийн хөгжлийн тулгуур бодлогын нэг болгоно.
    -    Газрын нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэй зөв зохистой ашиглан, хот суурины эдэлбэр газруудын харьцааг шаардлагын хэмжээнд зохицуулж, иргэдийн оролцоотой газар зохион байгуулалтын төлөвлөлт хийж, хэрэгжүүлнэ.
                 - “ Цөлжилттэй тэмцэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт хангагдаж бэлчээрийн       менежментийг  сайжруулна.            .
                 -Биологийн төрөл зүйлийн хадгалалт хамгаалалтын оновчтой механизм  бүрдүүлнэ
                 -Мөн орон нутгийн  хамгаалалтанд тулгуурласан  батлан хамгаалах  тогтолцоог бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй  байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, аймгийн гадаад харилцааг хөгжүүлэх, .хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах талаар тодорхой зорилт бүхий арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр  хөтөлбөртөө орууллаа.
      

    “ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ АРДЧИЛСАН ЗАСАГЛАЛТАЙ БУЛГАНЧУУД” зорилтын хүрээнд:

    Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангаж,хариуцлага хяналтыг  төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгон мөрдүүлж. хүнд сурталгүй авлигаас ангид  төрийн үйлчилгээг бий болгоно.
                Дээрхи зорилт  шинэчлэлийг хэрэгжүүлэх үүднээс дараах үйл ажиллагааг   хэрэгжүүлнэ.
                -Төрийн байгууллагуудаас иргэд  хувийн хэвшилд үзүүлэх үйлчилгээг   “Нэг цонх, нэг цэг-“ийн зарчимд  шилжүүлэх арга хэмжээг авч үйл ажиллагааг нь жигдрүүлнэ. 
                - Төрийн  албаны  хүний нөөцийг  хөгжүүлж, байгууллагын чадавхийг   дээшлүүлнэ. 
                 -Төрийн албаны хүний нөөцийн аймгийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлнэ.                                            
                -Төрийн ажил үйлчилгээний чанар үр дүнг иргэдийн оролцоотой үнэлэх тогтолцоог бүрдүүлнэ.
                -Бүх багийн Засаг дарга, багийн хүний эмч ,байгаль хамгаалагч нарыг унаажуулах арга хэмжээ авна.
                -Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг  эрчимжүүлнэ.
                -Мэдээллийн эрэлт хэрэгцээг хангахуйц өрсөлдөөнт  хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлж хамтран ажиллана.
                -Төрийн байгууллагын бүхий л үйл ажиллагаанд цахим үйлчилгээг өргөн ашиглах      замаар  төрийн  үйлчилгээг иргэдэд шуурхай нээлттэй хүргэх ажлыг хэрэгжүүлнэ.
                 -Шууд ардчиллыг бэхжүүлж, иргэддээ нээлттэй ,иргэдийн оролцоотой  асуудлаа шийддэг байх эрх зүйн орчинг бий болгоно.
                 -Аймаг сумыг өөрийн  дүрэмтэй болгоно.
                 -Аймаг сумын хурал, захиргааны байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын  үр ашигтай  түншлэлийг хөгжүүлнэ.  
                 -Аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны  хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний  төлөвлөгөөг  та бүхний гар  дээр      хүргүүлсэн тул  товч  танилцууллаа.         
                -Шинэ Булганы хөгжлийн төлөөх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны  хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  та бүхнийг нэгэн сэтгэлээр үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. 
          Ажилтай  орлоготой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, аюулгүй орчинтой, эрх чөлөөт ардчилсан засаглалтай “Шинэ Булган”-ыг олуулаа бүтээн байгуулцгаая 
                                                         

    Анхаарал тавьсанд баярлалаа.