Ц.Уранбайгаль: АН-ын нээлттэй өдөрлөгийг дөрвөн хороонд тус бүр хоёр удаа зохион байгуулна
    2018 оны 05 сарын 07 нд
    a9889056474cbd1d9c2d211c10b286f9.jpg

    /Баянгол дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч/

    -Өнөөдөр бид “Жишиг нээлттэй өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа. Ер нь Баянгол дүүргийн нэгдүгээр үүр нь иргэддээ тайлангаа тавих, хурал, уулзалт зохион байгуулах зэргээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Бид иргэдийнхээ оролцоог аль болох тэгш хангахыг хичээж ажилладаг. Жил бүрийн хавар өдөрлөг зохион байгуулж, намын бодлого, үйл ажиллагааг иргэдэд мэдээлэхээс гадна хүүхэд, залууст зориулсан хөгжөөнт тэмцээн, уралдаан зохион байгуулдагаараа онцлог. Тиймээс ч иргэд бидний зохион байгуулдаг өдөрлөгийг мэдээд зогсохгүй оролцох гэж хүлээдэг болсон байна. Баянгол дүүрэг 23 хороотой, хороо тус бүртээ “Ардчилсан намын нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулна. Манай дүүрэгт онцлогтой дөрвөн хороо бий. Тухайлбал, I, III, IV зэрэг том нутаг дэвсгэртэй хороодод энэхүү нээлттэй өдөрлөгийг тус бүр хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөөд байна.