Р.Бадамжунай: Ард түмний саналыг сонсох ажил эхлэх гэж байгаад баяртай байна
    2018 оны 05 сарын 07 нд
    7042d6dae626514efc5da12c346ae012.jpg

    /Өмнөговь аймгийн Ноён сумын иргэн/

    -Ард, иргэдийн саналыг сонсох ажил эхлэх гэж байгаад баяртай байна. “Ардчилсан намын нээлттэй өдөрлөг”-ийг орон нутагтаа өндөр түвшинд зохион байгуулах үүргийг бид хүлээж байна. Өнөөдөр бид “Жишиг нээлттэй өдөрлөг”-т оролцож, зохион байгуулалтыг харж, судлахаар ирсэн. Мэдээж авах, гээхийн ухаанаар хандаж, орон нутгийнхаа онцлогт тохируулан “Ардчилсан намын нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулна. Баянгол дүүргийн нэгдүгээр үүрийн хувьд тогтмол өдөрлөг зохион байгуулж хэвшсэн юм байна. Удирдлагууд болон журмын нөхдийнхөө Ардчилсан намын үзэл баримтлал, бодлогыг хүргэх ажилд нь амжилт хүсье. Ардчиллын анхдагчдын хувьд нийгэмд буруу, зөрүү ойлголт бий болгож байгаад сэтгэл дундуур байдаг. Ардчилсан хувьсгал бол Монголын ард түмнийг сэргээн, сэрээж хүний эрх, эрх чөлөө, үнэт зүйлийг тайван замаар бий болгосон юм.