Б.Батцогт: Залуу үеэ бэлтгэхэд “Ардчилсан ахмадын хороо”-ныхон хувь нэмрээ оруулж байна
    2018 оны 05 сарын 07 нд

    /Баянгол дүүргийн I хорооны “Ардчилсан ахмадын зөвлөл”-ийн дарга/

    -Ардчилсан намын хувьд өнөөдөр цоо шинэ үйл явдал тохиож байна. “Жишиг нээлттэй өдөрлөг”-т 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөгчид, Ардчилсан намын удирдлагууд оролцож, мэдээлэл өгөхөөс гадна Баянгол дүүргийн ажлын тайланг сонслоо. Баянгол дүүргийн нэгдүгээр үүрийн гишүүд өнөөдрийн арга хэмжээнд маш идэвхтэй оролцсон. Ардчилсан намын дэргэд “Ардчилсан ахмадын хороо” байгуулагдсан. Бид залуустаа үлгэр дууриал болох, залуу үеэ бэлтгэх үйлст өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.