Ц.Цоггэрэл: Батсүмбэр суманд “Жишиг нээлттэй өдөрлөг” зохион байгуулж, туршлага солилцлоо
    2018 оны 05 сарын 09 нд
    71417d07f91d53a0b43492e939feea48.jpg

    /Төв аймгийн Батсүмбэр сумын Ардчилсан намын дарга/

    -Анхан шатныхаа байгууллагыг сонсох, ард түмний амьдрал ахуйтай танилцах зорилготой маш сайхан арга хэмжээ болж байна. Төв аймгийн Батсүмбэр сумын хувьд “Жишиг нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж, бусаддаа туршлагаасаа хуваалцлаа. Бид Төв аймгийн Ардчилсан нам, ҮБХ-ны гишүүдтэйгээ хамтарч зохион байгуулалт, бэлтгэлийг хангах тал дээр онцгой анхаарч ажилласан. Батсүмбэр суманд Ардчилсан намын 280 гаруй гишүүн, дэмжигч байдаг. Сонгуулийн насны 4000 орчим иргэн бий. Эдгээрээс 60-70 хувь нь Ардчилсан намыг дэмждэг гэсэн судалгаа байдаг юм. Тиймээс ч 2016 оны орон нутгийн сонгуульд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 15 төлөөлөгч сонгогдон ажиллаж байна.