Ш.Батгэрэл: Хэнтий аймгийн 18 сум 5 тосгондоо хүрч ажиллана
    2018 оны 05 сарын 09 нд
    290acac08562e04d033e652ef0584ce0.jpg

    /Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга/

    -Үнэхээр цагаа олсон ажил болж байна. Гишүүдээ сонсч, ард түмний саналыг сонсч байгаа нь маш зөв зүйтэй ажил гэж үзэж байгаа. Бид орон нутагтаа “Ардчилсан намын нээлттэй өдөрлөг”-ийг маш сайн зохион байгуулж, нийт гишүүд, дэмжигчид, иргэдийг бүрэн хамруулж, оролцоог хангах нь чухал. Хэнтий аймгийн хувьд тойрог гэхгүйгээр бүх сумаараа тойрно. Манай аймаг 18 сум, таван тосгонтой.