Н.Болормаа: Татварын бодлогыг буруу хэрэгжүүлж байна
    2018 оны 05 сарын 09 нд
    063228894601b640faf730cc28eb11ee.jpg

    /Батсүмбэр сумын ЕБС-ийн физикийн багш/

    -Монгол орон даяар аян өрнүүлж, 21 аймаг, 330 суманд хүрч ажиллана гэдэг бол маш том хариуцлага гэж харж байгаа. Өнөөдөр ард түмний амьдрал ямар хэмжээнд байна вэ гэдгийг энэ аяны үеэр Ардчилсан намын удирдлагууд нүдээр харах байх. Монгол хүн амны бэлгээрээ гэдэг болохоор муу муухайг яримааргүй байна. Гэхдээ ард түмний амьдрал дэвшиж, дээшилсэн зүйл байна уу гэвэл үгүй. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН ялалт байгуулсан. Бидэнд олон амлалт өгч, энэ суудалд сууцгаасан. Гэтэл өнөөдөр ажилгүйдэл, ядуурал багассан зүйл алга. Хэдийгээр амьдрал хувь хүнээс өөрөөс нь ихээхэн шалтгаалах боловч ард түмэндээ сайхан амьдрах боломжийг төр, засаг олгох ёстой. Би Батсүмбэр сумын “Хадгаламж зээлийн хоршоо”-ны даргаар ажилладаг. Өөрийнхөө хэмжээнд ганц жишээ дурдахад Засгийн газар олон төрлийн татвар нэмж, татварын бодлогыг маш буруу хэрэгжүүлж байгаа. Хадгаламжийн хүүнээс татвар авах зэргээр ард түмний нуруунд улам их ачаа үүрүүлж байна.