Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын албан айлчлалын хүрээнд УИХ-ын гишүүн Д.Мурат Баян-Өлгийн иргэд сонгогчидтой уулзлаа
    2018 оны 05 сарын 09 нд
    f8915e946a6ed5b56d5c606989756bab.jpg

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймгийн иргэдтэй Өлгий хотын Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт уулзлаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн албан ажлын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Мурат, Ерөнхийлөгчийн орон нутаг хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Д.Үүрийнтуяа, банк санхүү хариуцсан орон тооны бус зөвлөх Ш.Жандос, орон тооны бус зөвлөх н.Ганбат нар оролцлоо. Уулзалтын үеэр иргэд санал хүсэлтээ төрийн тэргүүнд дуулгаж, Монгол улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох тухай хүсэлт, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг төрөөс бодлогоор дэмжих, цалин тэтгэврийн хэмжээг нэмэх, хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох зэрэг асуудлуудыг хөндөж байлаа. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуултад хариулж, УИХ-д оруулахаар бэлтгэж байгаа хуулийн төслийн үзэл баримтлал болоод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв.