“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны сонгуулийг түр хойшлууллаа
    2018 оны 05 сарын 16 нд
    16218e9a4a3476593e18dbf3528f0556.jpg

    Ардчилсан намын нээлттэй, оролцоотой, хариуцлагатай, бодлогын нам болох шинэчлэлийн хүрээнд “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүнийг бүх гишүүдийн оролцоотой төлөөллийн зарчмаар сонгох нээлттэй сонгуулийн урилгыг хүргүүлээд байсан юм. Гэвч “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны сонгууль нь “Монголоо сонсъё” аянтай цаг хугацааны хувьд давхцаж байгаа тул түр хойшлуулах шийдвэр гарчээ. Тодруулбал, “Ардчилсан намын дотоод сонгуулийн хороо”-ны мэдэгдэлд “Монголоо сонсъё” аян өндөрлөсний дараа тус сонгууль зохион байгуулах болсон талаар дурдсан байна.