Үзэл баримтлалын шинэчилсэн төслийг хэлэлцүүлж, саналыг нь сонсчээ
    2018 оны 05 сарын 22 нд
    512b8b0bb161f6bfed9041f95f2c3532.jpg

    “Монголоо сонсъё” аян Архангай аймагт үргэлжилж байна. Архангай аймгийн Цэцэрлэг хотноо болсон нээлтийн арга хэмжээнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, дэмжигчид оролцож, Ардчилсан намын бодлого үйл ажиллагаа, шинэчлэлийн талаар иргэдэд мэдээлэл өгч, саналыг нь сонсчээ. Мөн Ардчилсан намын Үзэл баримтлалын шинэчилсэн төслийг ҮБХ-ны гишүүн, Ардчилсан намын Боловсрол, шинжлэх ухааны бодлогын зөвлөлийн дарга, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны Дэд тэргүүн Б.Жаргалан гишүүдэд танилцуулан хэлэлцүүлж, саналыг нь авсан байна. Үүнээс гадна Архангай аймгийн Эрдэнэбулган сумын залуусын дунд гар бөмбөгийн тэмцээн, явган аялал зохион байгуулжээ. ҮБХ-ны гишүүд Ардчилсан намын Архангай аймгийн Намын хорооны үйл ажиллагаатай танилцаж, Намын хорооны Тэргүүлэгчдийн хуралдаанаар үйл ажиллагааны талаар хэлэлцсэн юм.