“Монголоо сонсъё” аян Булган аймагт үргэлжилж байна
    2018 оны 05 сарын 23 нд
    d799f61cfbc195e303df9b94590ee1f2.jpg

     

    “Монголоо сонсъё” үндэсний аян Булган аймагт амжилттай үргэлжилж байна. Аяны нээлт Булган аймгийн Баяннуур суманд энэ сарын 19-нд болжээ. Тус аймгийн Ардчилсан намын хорооны дарга, ҮБХ-ны гишүүн Б.Ариун-Эрдэнэ, Булган аймгийн Ардчилсан намын хорооны Дэд дарга, “Ардчилсан залуучуудын холбоо”-ны тэргүүн С.Гал-Эрдэнэ, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, Булган аймгийн Нутгийн зөвлөлийн дарга О.Амартүвшин, Булган аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга, ҮБХ-ны гишүүн Г.Ганбаатар нар тус сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, тохижилт, үйлчилгээтэй танилцан иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонссон байна. Аяны хүрээнд нарийн мэргэжлийн эмч нар (ЭХО, эмэгтэйчүүдийн эмч, хавдар судлалын эмч) иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн бөгөөд арга хэмжээний үеэр Баяннуур сумын зорилтот бүлгийн өрх толгойлсон эмэгтэйд Булган аймгийн намын хорооны дарга Б.Ариун-Эрдэнэ хувиасаа тусламж үзүүлсэн байна. Мөн энэ үеэр идэвхи зүтгэл гаргасан намын гишүүдийн төлөөллийг Ардчилсан намын одон медалиар шагнаж урамшуулжээ.