Орхон аймгийн удирдлагуудыг аслагдсан багууддаа хүрч ажиллахыг хүсэв
    2018 оны 05 сарын 24 нд
    865b91338598d7ad004913c7130d59ae.jpg

    Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, Орхон аймгийн Ардчилсан намын төлөөлөл “Монголоо сонсъё” аяны хүрээнд энэ сарын 23-нд Яргуйт, Их залуу, Шанд, Даваат багийн 800 гаруй иргэнтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Уулзалтын үеэр иргэд гэрэлтүүлэг, камержуулалт, үнэтэй хогийн сав зэрэг эрх баригчдын нүдээ олоогүй шийдвэрүүдийн талаар дурдаж байлаа. Ардчилсан нам "Монголоо сонсъё" аяны хүрээнд  бодит мэдээлэл цуглуулах, иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг эрэлхийлж, намын үйл ажиллагаандаа тусгах зорилгоор ийнхүү ажиллаж байгаа юм. Уулзалтын үеэр иргэдийн дунд санал хүсэлтийн хайрцаг аялуулж, үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ, хуулийн зөвлөгөө өгч, хүүхэд, залуусын дунд хөгжөөнт тоглоом, АХА тэмцээн зэргийг зохион байгуулжээ. Дээрх багуудын хувьд зам муу, сул шороо ихтэй, үер усны аюул байнга тулгардаг, шавар шавхай их тогтдог зэрэг тулгамдсан олон асуудал байгааг хэлж байна. Эрх баригчид, орон нутгийн удирдлагуудын бодлого шийдвэр ард түмэндээ хүрэхгүй байгааг хэлээд, алслагдсан гэр хорооллын багуудад анхаарал хандуулах цаг нь болсон гэв.