Ахмадуудад чиглэсэн төрийн бодлого үгүйлэгдэж байгааг санууллаа
    2018 оны 05 сарын 24 нд
    7931c6a9aa449feeb3d0af3eae5d4767.jpg

    "Монголоо сонсъё" үндэсний аян их хатдын өлгий нутаг Хэнтий аймгийн Баян-Адарга суманд амжилттай үргэлжилж байна. Монголоо сонсъё уриан дор зохион байгуулагдаж буй “Ардчилсан намын нээлттэй өдөрлөг”-ийн хүрээнд ард түмний тулгамдсан асуудлыг сонсох, эрх баригчдын бүрэн эрхийн хугацаанд хийж, гүйцэтгэсэн ажилд үнэлэлт, дүгнэлт өгч байгаа аж. Үүний зэрэгцээ Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчилсэн дүрэм, үндсэн дүрмийн талаар иргэдэд мэдээлэл хүргэсэн байна. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа энэ үед хадгаламжаас хүртэл татвар авч байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байв. Мөн эрх баригчдын зүгээс "Цалинтай ээж" хөтөлбөр нэрийдлээр 50 мянган төгрөг олгож, тэтгэвэр,тэтгэмжийг багахан хувиар нэмчихээд ард түмний амьдрал дээшилсэн хэмээн ярьж байгаа нь тохуурхаж байгаагаас өөрцгүй хэмээн хатуухан шүүмжилж байсан юм. Улмаар хариуцлагагүй шийдвэр гаргаж буй эрх баригчдад хариуцлага тооцохыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахыг хүслээ. Түүнчлэн орон нутгийн удирдлагууд ахмадуудад үзүүлэх тусламж дэмжлэгийг намын харъяалал харгалзан ялгавартай олгож байгаад гомдолтой байна гэв. Мөн ахмадууд руу чиглэсэн төрийн бодлого дутагдаж байгааг хэлж байна. Уулзалтын дараа Хэнтий аймгийн Ардчилсан залуучуудын холбоо”-оос "Монголоо сонсъё" үндэсний аяны хүрээнд Баян-Адарга сумын иргэдийн дунд танин мэдэхүйн "АХА" тэмцээн зохион байгуулжээ. Тэмцээнд 40 гаруй хүн оролцсоноос тэргүүн байрт Э.Ганнасан удаах байрт Б.Гүрцог, гуравдугаар байрт Б.Эрдэнэчимэг нар тус тус шалгарчээ.