Ард түмнийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж байна гэв
    2018 оны 05 сарын 27 нд
    d4cad9cc89e883ff9ca82e63d4e41665.jpg

    "Монголоо сонсъё" үндэсний аяны хүрээнд Хөвсгөл аймгийн Ардчилсан нам энэ сарын 21-ээс Түнэл, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур сумдад ажиллаж, намын гишүүд дэмжигчид, иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийгээд байна. Аяны хүрээнд иргэдийн дунд гар бөмбөг, “АХА”, сээр цохих тэмцээн зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ. Мөн энэ үеэр залуу уран бүтээлчид ая дуугаа өргөсөн байна. Тус арга хэмжээнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын төлөөлөл оролцож байгаа юм. Иргэд Ардчилсан намын шинэчлэлийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, бэлчээр ашиглалт, уул уурхай, халамжийн бодлого тэгш бус үйлчилж байгаа, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах байдал газар авч байгаа талаар уулзалтын үеэр ярьж байна. Мөн эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөр бодит байдал дээр огт хэрэгжихгүй байгааг ч сануулж байв. Үүнээс гадна УИХ-ын гишүүдийн ёс зүйгүй байдал хэрээс хэтэрч байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.