“Монголоо сонсъё” аян Архангай аймагт үргэлжилж байна
    2018 оны 05 сарын 28 нд
    65fd6c8bfe4408c73e02c263bd3be26d.jpg

    “Монголоо сонсъё” аян Архангай аймагт амжилттай үргэлжилж байна. Аяны хүрээнд уулзалт-ярилцлага зохион байгуулж, иргэдэд үнэ төлбөргүй соёлын болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа аж. Мөн Эрдэнэбулган сумын VII үүрээс иргэдийн дунд явган аялал зохион байгуулсан бол Цэнхэр суманд гишүүд, дэмжигчдийг сургалтад хамруулжээ. Үүнээс гадна Эрдэнэбулган сумын Ардчилсан намын гишүүд, дэмжигчдэд намын шинэчлэл, үндсэн дүрэм, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэсэн байна. Түүнчлэн иргэдийн дунд гар бөмбөг, “АХА” хөгжөөнт тэмцээн зэргийг зохион байгуулжээ.