Хотын дарга бүлэг дээр мэдээлэл хийнэ
    2015 оны 11 сарын 11 нд
    2edf0b4f5b75f91f9326a79180c717a5.jpg

    УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд өнөөдөр 10.30 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл мэдээлэл хийхээр болжээ. Түүний мэдээлэл нь Улаанбаатар хотод хэрэгжин “Гудамж” төсөл болон гэр хорооллын дахин төлөвлөлтийг хаанаас хэрхэн эхлүүлэх талаар байх аж. Эл мэдээлэл нээлттэй болох тул хэвлэл мэдээллийнхэн сурвалжлах боломжтой юм байна.