Мөнгөнморьт суманд уул уурхайн лиценз олгохгүй байхыг шаардав
    2018 оны 06 сарын 05 нд
    b86062b076a1423484d20698c47e01b2.jpg

    “Монголоо сонсъё” үндэсний аян Төв аймгийн Мөнгөнморьт суманд амжилттай үргэлжилж, 300 гаруй иргэнтэй уулзаж, Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааны мэдээллийг хүргэж, санал, хүсэлтийг нь сонссон байна. Тус арга хэмжээнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, ҮБХ-ны гишүүд болон бусад холбогдох хүмүүс оролцсон аж. Уулзалтын үеэр иргэд Мөнгөнморьт суманд уул уурхайн лиценз олгохгүй байх, байгаль экологийн асуудлын талаар саналаа илэрхийлсэн юм. Түүнчлэн уулзалтад оролцогчдын дундаас азтан тодруулж, хүүхэд, залуусын дунд зургаан төрлийн хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан байна.