Малчид тэтгэвэрт гарахад хүндрэлтэй байна гэв
    2018 оны 06 сарын 06 нд
    070fd6767b6cb19a6acaaa671ff8bc18.jpg

    Баянхонгор аймгийн VII тойргийн Жинст, Баянлиг, Баянговь, Шинэжинст сумдад “Монголоо сонсъё” нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. Аяны хүрээнд зохион байгуулсан нээлттэй өдөрлөгт нийт 450 гаруй иргэд, гишүүд дэмжигчид оролцож, өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн байна. Уулзалтын үеэр малчид тэтгэвэрт гарахад хүндрэлтэй байгаа, хүүхдийн мөнгийг тэгш олгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, санаачлагуудыг УИХ дэмжихгүй унагаж байгаа тухай, зам, барилга дээр Хятадууд олноороо ажиллаж байгаа талаар, төрийн албан хаагчдын харилцаа, ёсзүй, чадвар хангалтгүй байгаа зэрэг өргөн агуулгын хүрээнд санал бодлоо илэрхийлжээ. Түүнчлэн арилжааны банкны зээлийн хүүний тухай хуулийн төслийг эргэн харахыг эрх баригчдад сануулсан юм. Иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээн, шагайн харваа, цолгүй бөхчүүдийн барилдааныг зохион байгуулж, эхний гурван байрыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагнал, медалиар урамшуулсан аж. Мөн ардчиллын үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь нэмрийг нь үнэлж, зарим гишүүдийг Ардчилсан намын дээд шагналуудаар шагнав. Түүнчлэн уулзалтад оролцогчдын дундаас азтан тодруулж, урлагийн тоглолт зохион байгуулж, “Шуранхай” хамтлагийн дуучин Б.Номин-Эрдэнэ тэргүүтэй уран бүтээлчид ая дуугаа өргөсөн байна.