П.Нүрзэд: Хотоо хот шиг хөгжүүлэхийн төлөө зүтгэж буй хүмүүсээрээ бахархаж байна
    2015 оны 12 сарын 17 нд
    c03388b51e931a8b5181156f2f7ebdd9.jpg

    Нийслэлийн Ардчилсан намын Нарийн бичгийн дарга П.Нүрзэдтэй ярилцлаа.

    -Нийслэлийн Ардчилсан нам 2014 оныг хэр үр бүтээлтэй өнгөрүүлэв. Энэ жил ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?
    -АН хэрэгжүүлэх бод­ло­гынхоо хүрээнд жил бүр тодорхой төлөвлөгөө гаргаж ажилладаг. Нийслэлийн АН 2014 онд анхан, дунд шатны нэгжүүд, гишүүд дэмжигчид рүүгээ чиглэсэн олон арга хэмжээ, уулзалт, зөвлөгөөн, семинар зохион байгуулсан. Тухайлбал, төв намаас 2014 оныг “Дотоод сургалтын жил” болгон зарласантай холбог­дуу­лан нийслэл, дүүргийн намын хорооны улс төрийн ажилтнуудаа чадавхижуулах сур­галт семинарыг анх удаа зохион байгууллаа.Мөн Хөвсгөл аймгийн АН, 24 сумын намын хорооны дар­гатай нөхөрсөг уулзалт хийж, “Багийн ам­жилт-Ми­ний ажлаас” сэдэвт сур­гал­тад хамруулсан. На­мын болов­сон хүч­ний мэд­лэг, боловс­ролд ан­­хаарч Удирд­лагын ака­де­­­митай хамтран ажиллаж байна.

    Сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод хийсэн, хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлуудаа намын сонгуульт ажилтнууд, иргэд сонгогчдод тайлагнасан, танилцуулсан, тэдний санал, хүсэлтийг сонсох уулзалтуудыг хэд хэдэн удаа зохион байгууллаа. Нийс­лэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өөрөө зарим дүүр­гийн хороодоор явж, иргэд­тэй уулзсан. Тухайн жи­лийн төлөвлөгөөнд тусгасан энэ мэт ажлуудаас гадна тэм­дэг­лэлт баяр ёслол угтаж, тухайлбал, Цагаан сар, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, намын бая­рын өдөр, Эх үрсийн баяр, Ах­мадын баярын өдөр ги­шүүд, дэмжигчид рүүгээ чиг­лэсэн арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд мөн л төлөвлөгөөний дагуу гишүүд, дэмжигчид, анхан болон дунд шатны нэгжүүд рүү хандсан ажлуудаа хийгээд явна. Түүнчлэн нийслэлийн дүүргүүдийн намын хорооны үйл ажиллагааг дэмжиж, хамтарч ажиллана.  

    -Сонгогчид, намын сон­гуульт ажилтнуудтай уул­зах үеэр олон санал, шүүмж хэлдэг байх. Ер нь ямар асуудалтай холбоотой гом­дол, санал их гардаг вэ?
    -Мэдээж, зөвхөн уулзал­туудын үед гэлтгүй сонгогчид, гишүүд дэмжигчид маань үнэ цэнэтэй санал, шүүмж их хэлнэ шүү. Тэр болгоныг нь сонсч, шийдвэрлэх, ажил хэрэг болгохыг хичээж ажилладаг. Намаас зохион байгуулах уулзалт болгоны дараа гарсан санал, хүсэлт, шүүмжлэлүүдийг нэгтгэдэг л дээ. Ихэвчлэн сур­гууль, цэцэрлэг, эмнэлгийн хү­рэл­цээ муу, амьдрах орчноо ин­гэж, тэгж сайжруулмаар бай­на гэсэн агуулгатай байдаг. 

    -Эмнэлэг, сургууль, цэ­цэрлэгийн хүрэлцээг нэ­мэг­дүүлэх, амьдрах ор­ч­ныг нь сайжруулах, аюул­­гүй болгох чиглэлээр мөрийн хөтөлбөрт тусгасан ажлууд хэр биелэлээ олж байгаа бол?
    -НИТХ-д олонх болж, бодлогоо хэрэгжүүлж бай­гаагийн хувьд эдгээр асуудлын хүрээнд эхлүүлсэн, хийж байгаа, хийхээр төлөвлөсөн ажил олон бий. Нийслэлийн АН-ын дарга, Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдгээр чиглэлээр хийх ажлуудыг тодорхой тусгасан байгаа. Тухайлбал, нийслэлийн сургууль, цэцэр­лэгийн хүртээмжийг нэмэг­дүүлэхээр эхний ээлжинд 80 байршилд бага сургууль барих шийдвэр гаргасан. Аль дүүрэгт хэдийг нь барих вэ гэдгээ хүртэл тодорхой зарласан шүү дээ. Эмнэлгийн тухайд 2015 онд Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүрэгт хүүхдийн эмнэлэг барихаар төсөвт тусгасан байх жишээтэй. Иргэдийн амьдрах орчныг аюулгүй болгох, сайжруулах чиглэлээр ч олон ажил хийсэн, хийж ч байгаа. 

    -Иргэншсэн, оюунлаг, эрүүл, баян, тайван, хөгжлийн хотыг цогцлоож, иргэдээ сайхан амьдруулна гэсэн агуулгатай намын мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг ерөнхийд нь хэрхэн дүгнэж байгаа вэ?
    -Бид мөрийн хөтөл­бөрийнхөө хэрэгжилтийн явцын талаарх мэдээллүүдийг сонгогчиддоо тогтмол өгч байдаг. Нийслэлийн АН-ын 2012 оны сонгуулиар амласан зүйлүүд хэрхэн, яаж ажил хэрэг болж буйг нийслэлчүүд надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх. Ямар ч байсан өнгөрсөн хугацаанд манай намын мөрийн хөтөлбөрийн зүйл заалтуудын 85 орчим хувийг нь бодит ажил хэрэг болгохоор эхлүүлсэн байна. Эхлүүлсэн ажлуудын эцсийн үр дүн хараахан гарах болоогүй ч энэ бол том амжилт. 

    Нийслэл хотод өнгөрсөн хоёр жил бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөлөө. Юуг, яаж өөрчилж, шинэчилсэн нь иргэдийн нүдэнд ил байна.Иргэдээ сонсч, тэдний оролцоотойгоор асуудлыг шийдэж, шинэчилж байгаа нь нийслэлийн удирдлагын багийн тогтоосон жишиг. Энэ арга барилаараа хотын үе үеийн удирдлагуудаас ялгарч байна. Намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэг­жүүлэх гол ажлыг нугалж, хотоо  хот шиг хөгжүүлэхийн тө­лөө зүтгэж буй энэ хү­мүүсээрээ бахархаж байна. Мэ­дээж, намын зүгээс тэд­нийгээ дэмжиж, урам өгч, зөвлөж, шүүмжилж ташуур өгдөг. 
    Бид 2012 оны сонгуулиар нийслэл Улаанбаатараа агаар нь цэвэр, амины орон сууцтай, ажилтай орлоготой, аюулгүй амгалан, авлигагүй хот болгох том зорилго тавьсан. Энэ зорилгоо биелүүлэхийн төлөө хичээж ажиллаж байна.  

    -Гэр хороолол эхнээсээ орон сууцаар солигдож, нийслэлийн төр захиргааны байгууллагын үйлчилгээ иргэдэд ойртож, хялбар, ил тод, нээлттэй болсон гээд үр дүнтэй хэрэгжиж буй ажлуудыг нэрлэвэл урт жагсаалт болно. Энэ жилээс иргэд хашааныхаа газрыг барьцаалж, өөрсдөө амины орон сууц барих ажлыг хэрэгжүүлж эхэлнэ гэв үү?
    -Хотын удирдлагууд хэлснээ, амласнаа хэрэгжүүлж болдогийг жинхэнэ утгаар нь харуулж байгаа. Их хурдтай ч ажиллаж байна.
    Нийслэл хотод тулгамдаж буй олон асуудлын эх үүсвэр нь төлөвлөлтгүй, эмх цэгцгүй тэлсэн гэр хороолол. Тиймээс гэр хорооллыг хөгжүүлэх, дахин төлөвлөж иргэдийг орон сууцжуулах нь маш чухал, түүхэн ажил. Өмнө нь ийм ажил хийнэ гэж хэн ч зоригтой дуугарч байгаагүй болохоор зарим хүн эхэндээ итгэхгүй байсан шүү дээ. Гэсэн ч олон хүн энэ ажлыг дэмжиж, дахин төлөвлөлтөд хамрагдмаар байна гэсэн хүсэлтээ нам дээр хүртэл авчирч өгдөг байлаа. Иргэд хэд хэдээрээ нэгдэж, уулзалт болгон дээр материалаа бүрдүүлээд хүрээд ирнэ. Одоо хотын 34 байршилд гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууц барих ажил хэрэгжиж байна. Энэ төсөлд хамрагдсан айлууд эхнээсээ тохилог орон сууцанд амьдарч эхэллээ. Энэ хэрээр хотын агаар, хөрсний бохирдол буурна. Мэдээж, хотод тулгамдаж буй олон асуудал өргөс авч байгаа юм шиг амархан шийдэгдэхгүй. Тэр дундаа томоохон бүтээн байгуулалтын ажил бол цаг хугацаа их шаардана.34 байршилд эхлүүлсэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг гэхэд 2020 онд дуусгахаар урьдчилан төлөв­лөсөн байх жишээтэй. 
    “Амины орон сууцтай-Улаанбаатар” зорилтын хү­рээнд гэр хорооллыг хөг­жүү­лэх, орон сууцны хан­­­гам­­жийг нэмэгдүүлэх чиг­­­­лэлээр олон ажил эх­лүүл­­­сэн. Цаашид хийхээр төлөв­­­лөгөөнд тусгасан ажил ч цөөнгүй бий. Үүний нэг нь иргэд хашааныхаа газрыг барьцаалан банкнаас зээл авч, өөрсдөө хаус барих боломж бүрдүүлэх. Бэлтгэл ажлууд нь хийгээд эхэлсэн байгаа. 

    -Хотын Засаг дарга, НИТХ-аас гаргасан зарим захирамж, тогтоол, шийд­вэр иргэдийн шүүмж­лэл, эсэргүүцэлтэй тулгарах нь бий.  Энэ бүхнийг хөнд­лөнгөөс ажиглаж буй хүний хувьд та юу хэлэх вэ?
    -Юуны өмнө хотын Засаг дарга, НИТХ явцуу эрх ашгийн үүднээс ямар нэг захирамж, тогтоол, шийдвэр гаргадаггүй гэдгийг нийслэлийн иргэд ойлгох хэрэгтэй. Нийтийн тээвэрт шинэчлэл хийх 10 хоногийн туршилт, хогны ногоон уут, хотын татвар гээд шүүмжлэл дагуулж буй асуудал, үйл явдал бүрийг хөндлөнгөөс ажигладаг. Шүүмжлэл бол байх ёстой зүйл. Гэхдээ хэт нэг талыг барьж, туйлширч, үнэнийг гуйвуулж болохгүй. Харамсалтай нь энэ ажлуудыг эхлүүлэх, хийх явцад ийм л зүйл их ажиглагдлаа. Тэгэхээр хийх гэж буй ажлуудын талаар үнэн, бодит мэдээллийг иргэдэд сайн хүргэх нь юу юунаас чухал гэдгийг л хэлэх байна. 

    Хотоос томоохон ажил хийж, хэрэгжүүлэхдээ иргэ­дээс асууж, шийдвэр гар­гадаг жишиг тогтоосон. Иргэд дэмжээгүй ажлыг заавал хийнэ гэж зүтгэхгүй. Хэрэгжүүлж эхэлсэн ажил нь үнэхээр болохгүй, бүтэхгүй байвал  цуцалчихаж болно шүү дээ. АН хотод засаг барьж эхэлснээс хойш иргэдийнхээ эрх ашгийг хохироосон, тэдний эсрэг нэг ч шийдвэр гаргаагүй. Харин ч нийслэл хотоо хөгжүүлж, иргэдээ ам­га­лан тайван, ажилтай ор­ло­готой амьдруулах орчин бүр­дүүлэхийн төлөө л хийх ёстой ажлаа хийгээд явж байна. 

    -Ингэхэд мөрийн хөтөл­бөрийн иргэдээ ажилтай, орлоготой болгох зорилт хэр биелж байгаа вэ?
    -Ажилтай, орлоготой-Улаанбаатар зорилтын хүрээнд 2015 онд 15 мянган ажлын байр шинээр бий болгох, 20 мянган иргэнийг байнгын болон түр ажлын байраар хангаж, ажилгүйдлийн түв­шинг бууруулахаар тө­лөв­­лөсөн. Хөдөлмөрийн бир­жийн үйл ажиллагааг идэвх­жүүлж, хөдөлгөөнт хэл­бэр рүү шилжүүлэн, хороо­дод ажиллуулдаг бол­лоо. Мөн жижиг, дунд үйлд­вэрлэл, бизнес эрх­лэгч­дийг дэмжих, зээлийн нөх­цөлийг сайжруулах, хэм­жээг нэмэгдүүлэх гээд олон ажил хийж байна. Мө­рийн хөтөлбөрийн хүрээнд томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүд хэрэг­жүүлж байгаа. Энэ болгоныг дагаж, шинэ ажлын байр бий болж байгаа нь тодорхой. Бизнесийн үйл ажиллагаа явуулахад таатай орчин бүрдүүлэх, төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хүнд сурталгүй, авлигагүй, хотоос олгодог тусгай зөвшөөрөл болон бусад бичиг баримт ава­хад тавих шаардлага шал­гуурыг хялбаршуулах гэх мэтээр иргэд, аж ахуйн нэг­жүүдээ ажилтай, орло­готой болгох чиглэлээр чам­ла­хааргүй олон ажлууд хийсэн. 

    Эцэст нь, бидэнд бодлогоо хэрэгжүүлэх боломж олгож, нийслэл хотынхоо хөгжлийг хамтран бүтээлцэж, хийж, хэрэгжүүлж буй ажил болгоныг дэмждэг нийслэлчүүддээ талархал илэрхийлье. Олуулаа хүчээ нэгтгэвэл юуг ч хийж, бүтээж болдгийг харуулцгаая л гэж хэлмээр байна.

    Эх сурвалж: www.assa.mn