Эрх баригчдад итгэл алдарч байна гэв
    2018 оны 06 сарын 10 нд
    8aa8fb4df2f2dca60e49b185c704c9c6.jpg

    “Монголоо сонсъё” үндэсний аян энэ сарын 02-06-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд амжилттай үргэлжилж, дөрвөн удаагийн арга хэмжээ зохион байгуулж, 1200 орчим иргэнтэй уулзаж, санал бодлыг нь сонсчээ. Тус арга хэмжээнд Ардчилсан намын Хууль эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга О.Алтангэрэл, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын хорооны дарга Л.Энхбат, аймгийн Ардчилсан намын Дэд дарга П.Алтангэрэл, ҮБХ-ны гишүүн, 20 дугаар тойргийн менежер Ч.Бат-Эрдэнэ болон ҮБХ-ны гишүүд Д.Жаргал, Б.Ихбаяр, Арвайхээр сумын Ардчилсан намын дарга А.Цэрэнтогтох нар оролцож, санал хүсэлтийг нь сонссон байна. Уулзалтын үеэр иргэд ард түмэнгүй улс орныг удирдаж байгаа мэт амьдралд нийцэхгүй шийдвэр гаргаж, ямар ч төлөвлөлтгүй ажиллаж байгаа эрх баригчдад итгэл алдарч байгаагаа хэлж байлаа. Тиймээс Ардчилсан нам сөрөг хүчнийхээ хувьд ард түмнийхээ дуу хоолой болж, эрх баригчдыг шахаж, шаардан шуурхай ажиллахыг  захилаа.  Мөн иргэдийнхээ дунд орж, бодит байдлыг нүдээр харж, шат шатанд нь асуудлыг сонсч, хэлэлцүүлж байгаад иргэд талархалтай байна гэв. “Монголоо сонсъё” аяны хүрээнд тус сумын  иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн болон хуулийн зөвлөгөө  өгсөн байна. Мөн шинээр Ардчилсан намд элссэн гишүүдэд батлахыг нь гардуулжээ.