Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “1990 оны ардчиллын хавар” дурсамж уулзалтад оролцлоо
    2015 оны 12 сарын 07 нд
    ec80562ae04293d1b4599a741f936d06.jpg

    МоАХ-ны Сонгинохайрхан дүүрэг дэх салбар зөвлөл, дэргэдэх залуучуудын холбооноос “1990 оны ардчиллын хавар” дурсамж уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.

    Уулзалтад Нийслэлийн АН-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Эрүүл мэнд, спортын дэд сайд, МоАХ-ны Сонгинохайрхан дүүрэг дэх салбар зөвлөлийн дарга Т.Болдбаатар, Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр нар оролцов. Тэд дурсамж уулзалтад хүрэлцэн ирсэн МоАХ-ны Сонгинохайрхан дүүрэг дэх салбар зөвлөлийн 50 гаруй ахмад гишүүнтэй ардчилсан хувьсгал өрнөсөн тэртээх он жилүүд, ардчиллын төлөвшлийн явц, өнөөгийн улс орны нөхцөл байдал, нийслэлд хийгдсэн бүтээн байгуулалтын зарим ажлын талаар чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.


    Уулзалтын төгсгөлд МоАХ-ны Сонгинохайрхан дүүрэг дэх салбар зөвлөлийн дарга Т.Болдбаатар уулзалтад хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа Олон улсын болон Монголын ахмадын баярын өдрийн мэнд дэвшүүлээд гарын бэлэг гардуулав. Түүнчлэн энэ үеэр зарим ахмад партизан Ардчилсан хувьсгалын “Болор медаль”-иар шагнуулсан юм.