Эрх баригчдын бодлогогүй шийдвэр иргэдэд дарамт учруулж байна гэв
    2018 оны 06 сарын 13 нд
    e17a93cf5165b412e64affc74ca05d8f.jpg

    “Монголоо сонсъё” аян Чингэлтэй дүүрэгт энэ сарын 09, 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, давхардсан тоогоор 4000 гаруй иргэн хамрагджээ. УИХ-ын 65 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүргийн 12,13,14,15 дугаар хорооны иргэдтэй Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ж.Энхбат уулзаж, санал, хүсэлтийг нь сонссон байна. Тус арга хэмжээний үеэр соёлын арга хэмжээ зохион байгуулж, иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгуулж, иргэдийн дундаас азтан тодруулжээ. Уулзалтын үеэр татвар нэмж, иргэдэд дарамт учруулж байгааг эсэргүүцэж байгаагаа хэлж байлаа. Мөн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, эрх баригчдын бодлогогүй шийдвэр ард түмний амьдралд дарамт учруулж байна гэв.