Булган суманд мэргэжлийн эмч шаардлагатай байна гэв
    2018 оны 06 сарын 14 нд
    c080bafff40f0b628910cf61c0d683ad.jpg

    “Монголоо сонсъё” үндэсний аян Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Булган сумдад амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд болон Өмнөговь аймгийн намын төлөөлөл оролцож, иргэдийн санал хүсэлтийг сонссон байна. Уулзалтын үеэр Мандал-Овоо сумын ахмадууд эрх баригчид тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулсан гэж худлаа шоудаж байгаад бухимдалтай байна гэв. Түүнчлэн төрийн албан хаагчид ажил хийхгүй байгааг шүүмжлээд авлига, албан тушаалын наймаа улс орныг сүйрүүлж байгааг сануулав. Мандал-Овоо суманд аяны хүрээнд иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, намын шинэ байрыг ашиглалтад оруулсан байна. Харин Булган суманд зохион байгуулсан уулзалтын үеэр иргэд зургаан настай нэгдүгээр ангид элсч байгааг эргэж харах, орон нутгийн удирдлагууд ажил хийхгүй байгааг хэлж байв. Мөн тус сумын эмнэлгийн үйл ажиллагаа доголдож, мэргэжлийн эмчгүй болчихоод байгааг анхааруулсан юм.