“ИМПАКТ-5” сургалт эхэллээ
    2018 оны 07 сарын 18 нд
    0e60bc6c804e3f0ec04388cefb6bf02d.jpg

    Ардчилсан намаас зохион байгуулж буй "Ардчилал дахь залуусийн оролцоо" олон улсын ИМПАКТ-5” сургалт энэ сарын 17-нд Америк-Азийн Хүрээлэн”-д амжилттай эхэллээ. Төлөөлөгчид энэ өдөр АНУ-ын төрийн болон ерөнхийлөгчийн засаглалын тогтолцоо, хууль тогтоох байгууллагын бүтэц, хууль тогтоох үйл явц, Дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцжээ.

     

    АНУ-ын хууль тогтоох байгууллага конгресс нь хоёр танхимаас бүрддэг аж. Харин Дээд танхим сенат нь зургаан жилийн хугацаагаар муж тус бүрээс сонгогдсон 100 гишүүнтэй бөгөөд хоёр жил тутам эдгээрийн гуравны нэг нь дахин сонгуульд оролцдог байна. Доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд гишүүдийн тоо тухайн муж улсын хүн амын тооноос хамаардаг бөгөөд одоогоор 435 суудалтай гэв. 

     

    АНУ-ын Ерөнхийлөгч нь Төрийн болон Засгийн газрын тэргүүн бөгөөд АНУ-д төрсөн, 35 нас хүрсэн иргэн байх ёстой аж.  Харин Үндсэн Хуулийн Цэц манай улсад Үндсэн хуулийн зүйл заалт бүрийг манаж, сахиулах үүрэг хүлээдэг бол АНУ-д насан турш сонгогдсон есөн шүүгч тус улсын Үндсэн хуулийг сахиулах үүрэг хүлээдэг байна. АНУ-ын Дээд шүүхийн есөн гишүүнийг бүх насаар нь Ерөнхийлөгч томилж, Сенат баталдаг юм байна.