"Ардчилсан залуучуудын холбоо" хүмүүнлэгийн аян эхлүүллээ
    2018 оны 07 сарын 18 нд
    75505dd32b7c9d61cbb74946051ed414.jpg

    “Ардчилсан залуучуудын холбоо”-оос санаачлан “5000+”, “100.000+” хүмүүнлэгийн аяныг эхлүүллээ. Учир нь энэ сарын 14, 15-ны өдрүүдэд үргэлжлэн орсон аадар борооны улмаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 500 гаруй өрх, 2000 гаруй иргэн, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, IV цэцэрлэг үерт автаад байна. Энэ удаагийн үерийн хохирлын хэмжээ 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр буусан үерийн хохирлоос урьдчилсан байдлаар тав дахин их гарахаар байгааг холбогдох албаны хүмүүс мэдээлж байгаа юм. Тиймээс үерт автаж, орон гэргүй болсон иргэд болон гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж буй хүмүүст туслах хүмүүнлэгийн үйлст гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, дэмжигч та бүхнийг идэвхи, санаачлагатай оролцохыг уриалж байна. Та бүхэн  "5000+" ХААН банкны 5286031945 (Цолмон), "100.000+"  ХААН банкны 5058172320 (Болорцэцэг) тоот дансанд хандиваа шилжүүлж, хүмүүнлэгийн үйлст хувь нэмрээ оруулах боломжтой.