Залуусын оролцооны талаар санал солилцов
    2018 оны 07 сарын 23 нд
    b02987d9499fa8f77851db334f8a6435.jpg

    Ардчилсан намаас зохион байгуулж буй  "Ардчилал дахь залуусийн оролцоо" олон улсын “ИМПАКТ-5” сургалт “Америк-Азийн хүрээлэн”-д амжилттай үргэлжилж байна. Сургалтанд хамрагдаж буй залуус АНУ-ын Бүгд найрамдах нам, “Ази-Африк гаралтай Америк иргэдийн холбоо”-ны төлөөлөлтэй уулзаж, “Америкийн улс төрийн нам ба иргэдийн хамтын ажиллагаа”, “Сонгуулийн тогтолцоо”, “Сонгогчидтой холбоо тогтоох механизм”, “Төр ба иргэдийг холбох нь” сэдвээр чөлөөт ярилцлага зохион байгуулжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд муж улсын хууль хяналтын байгууллагаас томилогдсон коллегийн систем үйлчилдэг аж. 

     

    Мөн  АНУ-ын Конгрессын гишүүн, Төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн дарга Питер Роскамтай уулзаж, Монгол Улсын ардчилал, улс төр, нийгэм, эдийн засгийн сүүлийн өнөөгийн байдлын талаар санал солилцжээ. Тэрбээр АНУ нь Монголын ардчиллыг эхнээс нь тууштай дэмжиж ирснийг онцлоод цаашид ч дэмжинэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.


    П.Роскам Монгол Улс дэлхийн хоёр хүчирхэг гүрний дунд оршин ардчиллыг тууштай хөгжүүлж байгаа нь бусдад үлгэр жишээ болж, туршлагаасаа  хуваалцаж байгааг сайшаагаад 2019 онд тохиох Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн арга хэмжээнд оролцохоо илэрхийлсэн байна.

     

    Үүний зэрэгцээ сургалтанд хамрагдаж буй залуус АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч Dina Titus-тай уулзаж, хоёр талын харилцаа,  ардчиллын боловсрол, залуусын оролцооны асуудлаар санал солилцжээ.