Сургалтын хугацаанд АНУ-ын таван муж, хоёр хотод зочилжээ
    2018 оны 07 сарын 23 нд
    ae07d949b422bf4778adb717275dd785.jpg

    Ардчилсан намаас зохион байгуулсан "Ардчилал дахь залуусийн оролцоо" олон улсын ИМПАКТ-5 анхны сургалт Америк-Азийн хүрээлэн”-д амжилттай явагдаж, өндөрлөлөө. Сургалтанд хамрагдсан залуус АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзаж, 1800 онд байгуулагдсан Конгрессийн номын сан, жилд 4000 гаруй оюутан суралцдаг Аннаполис дахь "Тэнгисийн цэргийн академи", АНУ-ын Конгрессийн дэргэдэх судалгааны байгууллага зэрэг олон сонирхолтой газраар зочилжээ.

     

    Төлөөлөгчид АНУ-ын Судалгааны байгууллагад зочлох үеэр “Улс төрийн намуудын гүйцэтгэх үүрэг, “Сонгуулийн тогтолцоо ба улс төрийн намын хөтөлбөр сэдвээр тус байгууллагын Гадаад харилцаа судалгааны газрын дарга Том, Төрийн бодлого ба иргэний нийгмийн асуудал хариуцсан судалгааны газрын дарга Сэйм нар  хичээл заасан байна. АНУ-ын Конгрессийн дэргэдэх судалгааны байгууллагад 600 гаруй судлаач, эрдэмтэн ажиллаж, холбогдох байгууллагуудыг судалгааны мэдээллээр хангадаг ажээ.

     

    Үүний зэрэгцээ сургалтын баг АНУ-ын Нью-Йорк хот, Манхэттен, Бродвейн гудамжинд саатаж, Эрх чөлөөний хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн байна. Сургалтын хугацаанд залуус АНУ-ын таван мужид хөл тавьж, хоёр том хотын ажил, амьдралтай танилцсанаар аяны богц дүүрэн эх орондоо буцлаа.