Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүллээ
    2018 оны 08 сарын 09 нд
    c22ea43405ed7312dd6cae891e7a33d5.jpg

    УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ардчилсан нам оролцохоо илэрхийлж, СЕХ-нд хуулийн дагуу холбогдох материалаа хүлээлгэн өгч, бүртгүүллээ. Энэ сарын 6-нд зохион байгуулагдсан Ардчилсан намын ҮБХ-ны IV хуралдааны үеэр нөхөн сонгуульд оролцох албан ёсны тогтоол шийдвэрийг гаргасан юм. Үүний зэрэгцээ орон нутгийн болон УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчийг тодруулах журмаа баталж, СЕХ-нд хүргүүлээд байна. Энэ талаар Ардчилсан намын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Ариунболдоос тодруулахад “Сонгуулийн тухай хууль 2015 оны арванхоёрдугаар сард батлагдсан. Энэ хуулийн 126.6-д улстөрийн нам хуульд нийцүүлэн нэр дэвшүүлэх журмыг батална гэж тусгасан байдаг. Тиймээс Ардчилсан намаас нэр дэвшигч нь хууль, журамд нийцсэн, шаардлага хангасан байх нь зүйн хэрэг. Үүний зэрэгцээ Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд хэд, хэдэн шалгуурыг тусгасан байгаа. Тухайлбал, төлөөллийн төв байгууллага буюу Үндэсний бодлогын хорооны гишүүд, Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны гишүүд, Үндсэн дүрмийн хорооны гишүүд УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой” гэв