Засгийн газар ёсзүйгүй, хариуцлагагүй ажиллаж байна гэв
    2018 оны 08 сарын 10 нд
    27e991e2ebb7ff87294b85dec90ba013.jpg

    Энэ сарын 09-нд ЗТХЯ-нд болсон ноцтой асуудлын хүрээнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Зам тээврийн бодлогын зөвлөлийн дарга Т.Болдбаатар тэргүүтэй холбогдох албаны хүмүүс хэвлэлийнхэнд хандаж, байр сууриа илэрхийллээ. 

     

    Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар ЗТХЯ-ны газрын дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурч, улмаар хоорондоо маргалдсаны улмаас нэгнийхээ аминд хүрчээ.

     

    Ардчилсан намын удирдлагууд болсон хэрэг явдалд харамсч буйгаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар хариуцлагагүй, ёсзүйгүй ажиллаж байгааг санууллаа. Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтай хүн ажлын байран дээрээ амиа алдчихаад байхад Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс албан ёсны байр суурь илэрхийлэхгүй байгааг буруутгаж байгаагаа илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ төрийн алба мэргэшсэн, хариуцлагатай, ёсзүйтэй хүмүүсээр бүрдэх учиртайг энэ үеэр сануулаад яаралтай хариуцлага тооцох шаардлагатай гэв.

     

    Золгүй байдлаар амиа алдсан хүүхдүүд, ажлын байран дээрээ архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн  ноцтой хэрэг, авлига, 1000 вагоны асуудал зэрэг сүүлийн өдрүүдэд болж буй эмх замбараагүй байдлыг цэгцэлж, зохих хүмүүст нь хариуцлага тооцож,  ажиллахыг Ардчилсан намын зүгээс шаардаж байгаагаа илэрхийллээ.