Оюутнууд тайван жагсана гэв
    2018 оны 08 сарын 27 нд
    a96664670523842194c6d101ce9f9610.jpg

    Монголын оюутны байгууллагууд нэгдэн энэ баасан гарагт буюу наймдугаар сарын 31-нд тайван жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ. Учир нь “Ардчилсан оюутны холбоо”-оос их, дээд сургуулиудын удирдлагуудад хүргүүлсэн шаардлагын хариуд сургалтын төлбөрөө бууруулах боломжгүй хэмээн мэдэгдсэн байна. “Ардчилсан оюутны холбоо” энэ сарын 15-нд нийт 84 их, дээд сургуульд долоон асуулга бүхий албан шаардлага хүргүүлснээс 35 сургуулиас хариу ирүүлжээ. Их, дээд сургуулиуд сүүлийн гурван жил сургалтын төлбөрөө огт нэмээгүй болохоо албан шаардлагын хариуд дурдсаныг бодит бус хэмээн үзэж байгаагаа оюутнууд энэ үеэр илэрхийлсэн юм. Улмаар өнөөдөр буюу наймдугаар сарын 27-нд “Ардчилсан оюутны холбоо”-ноос  БСШУС-ын сайд болон их, дээд сургуулиудын удирдлагуудад дахин албан шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Хэрэв шаардлагын хариуг товлосон хугацаанд ирүүлэхгүй бол энэ баасан гарагт оюутны байгууллагууд нэгдэн тайван жагсаал зохион байгуулах юм байна. Түүнчлэн сургалтын төлбөр нэмэгдсэн ч багш, ажилчдын цалин, сургалтын орчинд өөрчлөлт гарахгүй байгаа тул багш нарын ажил хаялттай нэгдэхээ ч мэдэгдэв.