Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2018 оны 09 сарын 10 нд
    b88b953d23966957c6a598b7785367a7.jpg

    Жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиодог. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Тус арга хэмжээнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцлоо.

     

    Төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31604 хүнд холбогдох 10226 хэргийг цагаатгасан бөгөөд үлдсэн 1340 хүнд холбогдох 1030 хэргийг шалгаж байгаа юм байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1990 оны арванхоёрдугаар сарын 25-ний өдрийн 26 дугаар зарлигаар байгуулагдсанаас хойш 28 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй.

     

    Өнгөрсөн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүл, ач, зээ зэрэг 18 мянга гаруй иргэнд 18,3 тэрбум төгрөгийн нөхөн олговор, хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр болох нийт 357 иргэнд 3,3 тэрбум төгрөгийн орон сууц болон түүнтэй адилтгах хэмжээний буцалтгүй тусламж олгожээ. Аймаг, нийслэлийн салбар комиссоос мөн 14340 иргэнд 215 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон байна.