Эмгэнэл
    2018 оны 09 сарын 11 нд
    3848864e8ef2e2de2dde6a273da869b5.jpg

    Монгол Улсын Ардын жүжигчин Римэдийн Самжид 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өвчний улмаас таалал төгслөө. Талийгаачийн хань, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөдөд гүн эмгэнэл илэрхийлье.


    Римэдийн Самжид нь 1938 онд Ховд аймгийн Жаргалант Сагсай сумын нутаг Хөх хэрц гэдэг газар төржээ. Бага насаа аав ээжийн гар дээр өсөн хүмүүжиж байгаад 1955 онд Баян- Өлгий аймагт Хөгжимт Драмын театрт ажлын гараагаа эхэлжээ.


    Тэрээр өөрөө бүжиглэж, сурахын зэрэгцээ хойч залуу үедээ бий биелгээг өвлүүлэх талаар маш их анхаарч ирсэн. Шавь нар нь олон уралдаан тэмцээнээс удаа дараа шагнал хүртэж байсан.


    Монголын төр Засаг Р.Самжидийн нөр их хөдөлмөр авьяасыг өндрөөр үнэлж, 1960-1975 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1980 онд “Алтан гадас” одон, 1990 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 2009 онд АРДЧИЛЛЫН АХМАД ЗҮТГЭЛТЭН, , 2010 онд “ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОН”, Ардын хувьсгалын 40,50,60,70,80, 90 жилийн ойн медалиуд, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 1997 онд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, 2010 онд Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнуулсан Монгол ардын бүжгийн урлагийн томоохон зүтгэлтэн байсан юм.
    Талийгаачийн Ардчилсан намд оруулсан хувь нэмэр, шударга зан, цуцашгүй хөдөлмөрч чанар, хүнлэг сайхан сэтгэл, бидний сэтгэлд үүрд үлдэх болно.

     

    АРДЧИЛСАН НАМЫН БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХОРОО

     

    АРДЧИЛСАН НАМ