Аймаг, сумдын намын дарга нар зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа
    2018 оны 09 сарын 11 нд
    df207b751feff053e934cf17478feea7.jpg

    Ардчилсан намын орон нутаг дахь анхан дунд шатны удирдлагууд зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, “Монголоо сонсъё-1” аяныг дүгнэхийн зэрэгцээ II аяныг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Энэ үеэр орон нутгийн намын удирдлагууд, "Монголоо сонсъё-2" аяныг далайцтай зохион байгуулж, иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, Ардчилсан намын зүгээс цаашид хэрэгжүүлэх хөгжлийн бодлогыг иргэдэд хүргэж, таниулах шаардлагатай байгааг хэллээ.  Мөн тухайн орон нутгийн онцлогт тохируулан аяны төлөвлөгөөг боловсруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэн тодорхой хугацаанд үр дүнгээ тайлагнах, сургагч багш нарыг бэлтгэх  зэрэг саналыг орон нутгийн намын удирдлагууд хэлж байлаа. “Монголоо сонсъё-1” аян орон даяар амжилттай зохион байгуулагдаж, тус аянд 21 аймгийн 322 сум, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны 150 мянга гаруй иргэн хамрагдаад байна.