Ардчилсан намын төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа
    2018 оны 09 сарын 12 нд
    5e7f65c997a6832bf122b5c9ee714b45.jpg

    УИХ-ын  гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын урилгаар энэ сарын 8-11-ний өдрүүдэд Пхеньян хотноо ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам болон, Хөдөлмөрийн намын Дэд дарга Пак Тэ Сун нартай албан уулзалт хийж, хоёр орны найрсаг түүхэн харилцааны талаар болон цаашдын хамтын ажиллагааны талаарх уулзалтуудыг хийв.

     

    Мөн айлчлалын үеэр хоёр орны сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх харилцан туршлага судлах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд бөгөөд Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Ри Ён Хон-той байгууллаа.

     

    Төлөөлөгчид БНАСАУ байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баярын албан ёсны үйл ажиллагаануудад оролцож, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Элчин сайдын яам болон бусад төр захиргааны байгууллага, хоёр орны түүхэн харилцааны дурсгалт газруудаар зочлов.