Нийслэлийн АН-ынхан чуулна
    2018 оны 09 сарын 13 нд
    82df7f1fee1ff71b3c3985d2c4f0ccab.jpg

    Ардчилсан намын “Нийслэлийн чуулган-2018” энэ сарын 14-16-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань суманд болно. Гишүүн төвтэй, бодлогын нам болох хүрээнд анхан, дунд шатны гишүүдийн идэвхи, оролцоог нэмэгдүүлэх, чадавхижуулах зорилгоор тодорхой ажлыг эхлүүлээд байна. Эдгээрийн нэг нь бүсийн чуулганууд юм. Энэ удаагийн чуулганд нийслэлийн есөн дүүргээс гадна Хэнтий, Өмнөговь, Баян-өлгий, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн төлөөлөл бүхий 1000 гаруй хүн оролцоно. “Нийслэлийн чуулган-2018”-д оролцогчид Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын тухай бодит мэдээлэл сонсч, бүтэн өдрийн турш сургалтад хамрагддагт бүсийн чуулганы ач холбогдол оршиж байна. Тухайлбал, энэ удаагийн бүсийн чуулганд оролцогчид “Монгол Улсын гадаад өр”, “Сөрөг хүчний ажиллах стратеги”, “Улстөрийн намуудын индекс” зэрэг өргөн сэдвийн хүрээнд сургалтад хамрагдах юм. Үүний зэрэгцээ нийслэлийн чуулганд оролцогчид олс таталт, байт харваа, хөлбөмбөг зэрэг спортын тэмцээнд хурд хүчээ сорихоос гадна оролцогч баг бүр мэндчилгээ дэвшүүлнэ.