Ардчилсан намын 12 гишүүн БНСУ-д хуулийн чиглэлээр суралцаж байна
    2018 оны 09 сарын 14 нд
    2e4f810c8c48b906adecb4b7fff01b13.jpg

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Солонгосын Гүнгмин их сургуулийн доктор профессорууд болон 2 улсын оюутнуудыг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн 2017 оноос эхлэн Ардчилсан нам, Солонгосын Гүнгмин их сургуультай хамтран ажиллах болсноос хойш энэ хугацаанд АН-ын 12 гишүүн тус сургуульд хуулийн чиглэлээр магистрын түвшинд суралцаж байна. Өнөөдрийн уулзалтын үеэр талууд оюутан солилцоог улам бүр нэмэгдүүлэх боломжтойг онцоллоо. Цаашид Ардчилсан намын боловсон хүчин Солонгос улсын Гүнгмин их сургуульд хэлний бэлтгэл болон хууль, улс төрийн чиглэлээр суралцах үүд хаалга нээлттэйг энэ үеэр хэллээ.