УИХ-ын гишүүн З.Нарантуяа олон улсын АЭХ-ны УЗ-ийн гишүүнээр сонгогдлоо
    2018 оны 09 сарын 21 нд
    5fdcf5140643e1744bffa707d2427e68.jpg

     АНУ-ын Лос Анжелес хотноо болж буй "Олон улсын Ардчилалын холбоо"-ны гүйцэтгэх зөвлөлийн хуралд Ардчилсан намаас УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Гадаад харилцааны асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар нар оролцож байна. Хурлаар АНУ-д болох дунд хугацааны сонгууль, ХБНГУ-д болсон сонгуулийн ур дун болон сонгуулийн сурталчилгаанд орчин үеийн технологи, ялангуяа сошиал медиаг хэрхэн ашиглахтай холбоотой асуудлуудыг хэлэлцэв. Үүний зэрэгцээ Венесуэл болон Никарагуа дахь хуний эрхийн зөрчлийг буруушаасан тогтоол баталлаа. Мөн зохион байгуулалтын асуудал хэлэлцэж,  УИХ-ын гишүүн З.Нарантуяа олон улсын "Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоо"-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдов.