Ардчилсан эмэгтэйчүүд тэргүүнээ сонгоно
    2018 оны 09 сарын 26 нд
    57d96a82e23399733fd1f8f2a1116670.jpg

    Ардчилсан намын шинэчлэл, Үндсэн дүрмийн өөрчлөлтийн хүрээнд намын бүх шатны сонгуульт албан тушаалтнуудыг бүх гишүүдийн оролцоотойгоор сонгох ёстой. Тиймээс Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн, аймаг, нийслэл, дүүргийн салбар холбоодын тэргүүнүүдийг сонгох сонгуулийг зохион байгуулахаар болжээ. Сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл маргааш буюу энэ сарын 27-ны өдөр эхлэх бөгөөд хоёр өдөр үргэлжилж 28-нд дуусгавар болох юм. Харин сонгуулийн сурталчилгааны ажлын хувьд АЭХ-ны тэргүүний сонгуулийн сурталчилгаа ирэх аравдугаар сарын 5-ны өдөр эхэлж, арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн дуусах бол Аймаг, нийслэл, дүүргийн салбар хороодын тэргүүнийг сонгох сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 5-аас арваннэгдүгээр сарын 2-ны өдрүүдэд үргэлжилж дүнгээ гаргах юм байна.